“ЭТТ”-н хувьчлал хойшлогдлоо

Хуучирсан мэдээ: 2014.10.30-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийг менежментээр хувьчлахаар болсон. Хувьчлалыг хариуцсан ажлын хэсэн гарган ажлуулж байгаа бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын 1 буюу нөгөөдөр тус компанийг хувьчлалаар авах компанийг тодруулах байсан билээ. Тэгвэл энэ ажлыг дахин нэг сараар сунгаж арванхоёрдугаар сарын 1 болгосон байна.  Сонгон шалгаруулалтад  оролцох  эрхийг өмнө нь тендерт ялж байсан АНУ, Хятад, Япон, Солонгосын консерциумд олгож,  үндэсний аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулах бодлого барьж  буй ч  нүүрсний үнэ, улстөрийн нөхцөл байдлаас шалтгаалж, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьчлалд оролцох  сонирхол компаниудад бага байгаа бололтой. Учир нь арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй компаниуд бичиг баримтаа Засгийн газарт ирүүлэх ёстой байсан. Гэвч сонгон шалгаруулалтад оролцохоор бичиг баримтаа явуулсан компани тун цөөн байсан аж. Тиймээс ийнхүү сонгон шалгаруулалтыг дахин нэг сараар сунгараар болсон байна

“Эрдэнэс Тавантолгой”-г менежментийн хувьчлалын гол зорилго бол өндөр технологитой, сайн менежменттэй, хөрөнгө санхүүгийн чадавхитай дотоод, гадаадын компаниудыг гэрээгээр ажиллуулж, ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах явдал юм. Тус компанийн хувьд санхүүгийн байдал нь хүндхэн байгааг бөгөөд  Сү.Батболдын Засгийн газар Хятадын Чалко компаниас зээлсэн 350 сая долларын үлдэгдэл болох 110 сая долларыг  өр багагүй нэрмээс болж буй билээ.

 О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж