“Би үхэхээр, чи үх гэж байгаа юм уу” | News.MN

“Би үхэхээр, чи үх гэж байгаа юм уу”

Хуучирсан мэдээ: 2014.10.30-нд нийтлэгдсэн

“Би үхэхээр, чи үх гэж байгаа юм уу”

УИХ-ын чуулганы хуралдаанаар төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж буйтай холбоотойгоор Боловсролын тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай зэрэг хуулиудад орж буй өөрчлөлтийн талаар хэлэлцэж байна.

Төсвийн хуулийн өөрчлөлтийн талаар гишүүн С.Бямбацогт “Төсөвт мөнгө нь байхгүй болонгуут багавтар мөнгийг орон нутагт нь өгчихөөд, та нарт мөнгийг нь өгчихсөн шүү, юугаа барихаа өөрсдөө мэдээрэй гээд орхиж байна. Гүйцээх ёстой обьектуудыг гүйцээх ёстой мөнгөнийхөө 20 орчим хувийг л өгчихөөд асуудлаас бултах гэж байна”  гэсэн бол гишүүн Б.Бат-Эрдэнэ “Төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлэхтэй холбоотой төслийг Төсвийн байнгын хороон дээр унагасан нь зүйтэй. Ерөнхий сайдын оруулж ирсэн бодлого нь болохгүй байна. Төсвийн орлого байнга нэг их наяд төгрөгөөр тасарч байна. 2012 оноос хойш шинэ зүйл барьсангүй. Бидний барьсан ажлыг 2012 оноос хойш очиж тууз хайчилснаас өөр юу хийв. Долоолгосон цөөхөн хэдэн төгрөг өгчихөөд орон нутагт эрхийг шилжүүлж байна гэж яриад явж болохгүй” гэв.

Сангийн яамны мэргэжилтнүүдийн өгч буй тайлбараар нүүрсний орлого буурсантай холбоотойгоор татварын орлого төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй. Өнөөдрийн байдлаар 74 хувьтай явж байгаа. Татварын орлогыг 2013 оны гүйцэтгэлээс илүү гаргахаар ажиллаж байгаа гэнэ.

Дараагаар нь гишүүн Ч.Хүрэлбаатар “Та нарын өр асуудал болно. 2015 онд улсын төсвийн орлого тун муудна. Ийм үед төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж нийтийн биеийн тамир, боловсрол, эмнэлгийн зардлыг шилжүүлнэ гэж байгаа нь буруу. Боловсролын хуульд нэмэлт оруулах замаар энэ салбарт хувийн хэвшлийнхний оруулах хөрөнгө оруулалтыг хаах гэж байна. Тэдэнд мөнгө өгөхгүй гэж байгаа санаа л явж байна. Мөнгөгүй учраас л аймгуудад эрх шилжүүлнэ гэж байгаа биз дээ, мөнгө байсан бол эрх мэдэл шилжүүлэхгүй байсан л биз дээ. УИХ-аас обьект болгоныг санхүүжилтийн эх үүсвэртэй нь батлах ёстой гэсэн хуулийг зөрчиж болохгүй” гэснийг сайд Н.Алтанхуяг үгүйсгэж “Худлаа тоо яриад байх юм. Өрийн төлбөр гээд байгаа зүйл чинь гэнэт бий болчихсон зүйл биш. Өмнө нь 1,6 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгийг иргэддээ тараасан. Түүнээс болж их хэмжээний өр үүссэн. Одоо бол бидний зээлж авсан мөнгө хөрөнгө оруулалт болж байгаа, үр ашиг нь үр хойч минь эдлэнэ. Оюутолгойгоос л гэхэд иргэдэд мөнгө тараах гэж 250 саяын зээл авсан байсан, хэд хоногийн өмнө 100 сая доллар буцааж өглөө” гэсэн юм.

Ар араасаа шүүмж, асуулт үргэлжилсээр, Ц.Дашдорж гишүүн “Дуусаагүй 19 обьектод зориулж 7,8 тэрбум төгрөгөөр санхүүжилт өгнө гэж байна. Гэтэл энэ нь хаанаа ч хүрэхгүй мөнгө. Материалын үнэ өссөн байгаа. Төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн ажлынхаа төлөө дарамтанд орж байна. Орон нутагт ингэж шилжүүлснээр дарамт л очино. Ийм хүнд үед орон нутагт эрх шилжүүлэх нь зарчмын хувьд буруу” гэв. 

Бүгд эсэргүүцсэнгүй. З.Баянсэлэнгэ гишүүн “Орон нутагт эрхийг шилжүүлэх нь буруу юм уу, шилжүүлэх мөнгө нь бага учраас буруу юм уу. Зарчим зөв шүү дээ.  Орон нутагт эрх шилжүүлнэ гэхэд мөнгө бага байна гэж шүүмжилж байна. Гэтэл нийслэл өөрсдөө хэмнэлтээ оруулж ирэх хэрэгтэй. Иргэдийн төлөөлөл дээр улирал дээр 20 сая төгрөг аваад сууж байдаг дарга хэрэгтэй юм уу. Зургаан орлогч байх шаардлага бий юу”  гэсэн бөгөөд  Боловсролын сайд Л.Гантөмөр төлбөр өндөр хувийн сургуулиудад ялгаатай хувьсах зардал өгнө гэснийг тайлбарлаж “хуулийн өөрчлөлтөөр хувийн хэвшлийн сургуулийн 80 хувь нь өмнө авч байсан мөнгөө хэвээр авна. 10 хувь нь 80 хувийг нь авна. 5 сая төгрөгнөөс дээш, 10 сая төгрөгийн төлбөртэй сургуулиудад хувьсах зардлыг өөрөөр тооцсон нь буруу зүйл биш” гэв.  

Үргэлжлүүлэн Д.Ганбат гишүүн “Эдийн засаг хүнд байна. Ийм үед дэд сайдуудаа татья. Төр ч бүсээ чангалах ёстой. Орон тоог энд багасгаад, орон нутагт нэмэх хэрэгтэй. Наадмын талбай, театраас илүү эмнэлэг сургуулиа эхэнд шийдэх ёстойг хуульчлах ёстой” гэж байв. Гишүүн С.Дэмбэрэл ч мөн хэмнэлтийн талаар ярьж “хүний хөгжил сангаас бүх хүүхдэд мөнгөө өгөх юм байна. Гэхдээ зорилтот бүлэг рүүгээ чиглүүлээд 50 хувьд нь өгөх боломж байдаггүй юм уу” гэх санал хэллээ.

Чуулган үргэлжилж байна.

Б.МАНДАХ

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Өвгөн 2014-10-30 103.229.120.157

Орон нутагт эрхийг өг. Авсан төсвөө аривтай зарна уу,авлигдаад дуусгана уу өөрсдөө мэд. Харин ч хариуцлага тооцход дөхөм бусуу. Иргэд нь өөрсдөө хяна,хариуцлагаа тооц ингээд гүйцээ.

Avatar

zochin 2014-10-30 119.40.97.116

tosbiin erh medliig o2ron nutagt ogohiig demjij bna sanaachil ni suumjleed ese2rguutseed beebiij baihaar ard tumnee bodoj demjeechee ymar sonin ym be so2rog huchin gej bugdiig eserguutseh gej bitgii oilgood bai l daa

Avatar

Зочин 2014-10-30 202.55.180.155

Батэрндэнэ гээд нэг эргүү гар чи наад төсвийн хэдэн тоогоо ойлгож байгаа юмуу. Чи зүгээр зүгээр бай эргүү гараа. тэр Спортын юмаа л ярь. Чамд үүнээс өөр мэпэх юм байхгүй.

Avatar

эрх чөлөө, 2014-10-30 112.72.11.110

төсвийн эрх мэдлийг орон нутагт өгсөн нь дээр штээ,хувиасаа бариад өгч бгаа юм шиг далдагнаж очиж тууз хайчилдаг шоу нь бхгүй болчлоо гээд энэ МАНгууд боож үхэх нь ээ,

Avatar

huviin surguuli 2014-10-30 202.180.220.86

20, 30 sayiin tolbortei surguulid 100 sayar ni mungu ulsaas ogdogoo bolih ni zuitei, ternii orond zahiin horoolliin surguulia tohijuul. Хүүхдээс нь өндөр төлбөр авчихаад улсын мөнгөөр зардлаа нөхөөд, хүүхдийн төлбөр нь хэн нэгнийг баяжуулахад зарцуулах ёсгүй. Гантөмөрийг дэмжиж байна. УИХ-ийн гишүүд худлаа популизм хийхээ болиоо, ард түмэн бүгд тэнэг биш шүү

Avatar

TEEVER 2014-10-30 122.201.21.237

AIMGIIN ZASAG DARGIIN ERHLEH ASUUDLIIN HVREENII HEREGJUULEGCH AGENTLAG "TEEVER AVTOZAMIIN GAZAR" GEJ SUL TSALIN AVSAN GAZAR BN. TUSUWIIG URGVI ZARSAN GAZARIG TATAN BUULGAH HEREGTEI. ENE GAZAR ORON NUTGAAS BICH ZAM, TEEVRIIN SAIDAAS SANHVVJILT AVCH BSANIG ANHAARAH HEREGTEI SHVV. DURAARAA MASHIN TEREG AVCH UNSAN TURIIN ZAHIRGAANII BAIGUULLAGA GESEN STATUSTAI, AJ AHUIN AJIL HIISEN TUSVIIN HUULI BUREN UTGAAR N ZURCHSUN BAIGUULLAGIIG SANGIIN YAM SHALGAH HEREGTEI.UURT OLGOGDOOGVI UIL AJILLAGAA YAVUUL BGAA ZASGIIN GAZARIIN HEREG ERHLEH GAZAR SHALGAH HEREGTEI …..

Avatar

ХУЛГАЙ ХУЛГАЙЧААР СЭТГЭНЭ 2014-10-30 202.55.191.36

АРДЫН НАМЫН ТЭНГҮҮД ДАНДАА ЗӨВИЙГ БУРУУ, БУРУУГ ЗӨВ БОЛГОХ ЮМ АА….ХААНААС ГАРЧ ИРСЭН ГАЙНУУД ВЭ…..ӨӨРСДӨӨ БОЛЖ БАЙВАЛ ЭНЭ УЛС ОРОН ТЭДЭНД ХАМАА АЛГА….ХУЛГАЙЧ НАРТ ХЭЛЭХ ҮГ АЛГА….ЭХ ОРНЫ ДАЙСНУУД МӨНХӨД ИЙМ БАЙХ ЮМ….. ОРОН НУТАГТ ИРГЭД НЬ ХЯНААД ЯВНА ШҮҮ ДЭЭ….ТЭГЭЭД ДАРГА НЬ ИДНЭ ГЭЭД ОРОН НУТАГТ ЭРХ МЭДЭЛ ӨГӨХГҮЙ ЮМ УУ?????…ХУЛГАЙЧДЫГ ИРГЭД Л ӨӨРСДӨӨ ХЯНАХ ЁСТОЙ…

Avatar

д тэмүүжин 2014-10-30 182.160.8.35

орон нутагт төсвийг зарцуулах эрх өгвөл наадам, шагнал, шатахуунд үрэгдээд дуусна даа. Бичигдээгүй маш хатуу мөрддөг хууль.

Avatar

Зочин 2014-10-30 122.201.21.234

өөрсдийнхөө хийж байсан аргаа яриад унах юм даа харин ч С Бямбацогтын хэлдэгээр орон нутагт өх нь зөв болуу хүрэлцэхгүй байх тусамаа хяналттай хэмнэлттэй болох биш үү одоо гишүүн нь мөнгийн суулгаж өгсөн гэж баатар болж хувь хүртэхгүй болжээ ер МАН-ынхан чинь маш сайн алдаа оноог хийх аргуудаараа гарын авлага шиг сайн илчилж сөрөг хүчнийхээ үүргийг сайн биелүүлж өгдөг болж дээ жинхэнэ болж бүтэх арга ажиллагааг болохгүй болгож өөрсдийн мэт болгосон хууль зарчим тогтоосон одоо зөв гольдрол руугаа орж орон нутаг тендер цаг үедээ олддог болчих гээд л сандралдаж эхлэв үү

Avatar

njut; 2014-10-30 202.179.10.150

Хүнээс ичмээр хэдэн амьтад,байж байгаа ярьж байгаа царайг нь

Avatar

n 2014-10-30 150.129.140.109

Buxel buten uls dampuuraxiig amiddaa bi nudeeree xaraxndee

Avatar

Yg 2014-10-30 150.129.140.109

Yamdiin Ded saiduud xen d ch xereggui xog shaarnuud frakts buleguudiin gologuud Bas saidiin zuvlixuud gej manuuxainar Yamdiin turiin nariin bichiguud gej avilgaliin bul xar chuluunuud mash xortoi boon zard*****

Avatar

Зочин 2014-10-30 202.131.235.211

яам, агентлагуудын орон тоог цомхтгох хэрэгтэй асар их зардал хэмнэгдэнэ шүү бүр жагсаалтаар гаргах хэрэгтэй, дэд сайдуудыг цомхтгох сайхан санаа, харин агентлагын дэд даргы нарыг цомхтгох хэрэгтэй, тэртэй тэргүй чиглэл хариуцсан хэлтэс, албад нь байж байхад дээр нь дэд дарга гээд зүгээр сууж цалин аваад дээр нь машин унаад байх ямар ч шаардлага байхгүй

Avatar

Зочин 2014-10-30 103.229.121.11

Чихрийн шижин өвчнийг өдөр зөвхөн хоёр удаа хооллон эмчлэх боломжтой гэв: healthnewsmn.blogspot.com

Avatar

Зочин 2014-10-30 150.129.143.204

õóâèéí ñóðãóóëüä ìºí㺠ºãºõºº áîëü. òýä ÷èíü òºëáºð ãýæ àâ÷ áàéãàà. Àðä íü äàíäàà àâèëãàã÷èä áàéãàà áîëîõîîð ç¿ãýýð ºãººä ìºí㺠õóâààæ èäýýä áàéãàà þì.

Avatar

Зочин 2014-10-30 202.21.112.202

Яахаараа хувийн их дээд дунд сургууль төрөөс мөнгө авч байдаг юм бэ? Улсын сургууль байсаар байтал хүүхдээ хувийн сургуульд өгч багаа нь сонголт. Тиймээс хувийн сургууль биенесийнхээ зарчмаар л явах хэрэгтэй. Хувийн сургуульд мөнгө өгөхгүй бол асар их мөнгө хэмнэгдэнэ. Түүнийг сургууль барихад зарцуулж болно.

Avatar

Зочин 2014-10-30 103.9.91.146

Төсөв хэлэлцэж байхад Чуулганы хуралдаанд Ардчилсан намаас 4 хөн гишүүн сууж байна гэж сая зурагтаар гарлаа. Юу болоод байна аа энэ чинь одоо. Утгаггүй юм энэ АН. эвсэл

Avatar

Зочин 2014-10-30 103.229.120.220

Алтанхуяг аа, наад Эрүүл мэндийн сайд Удвалыг огцоруулж, оронд нь дэд сайд Амарсанааг томилоочээ. Удвал чинь наад салбарыг самарч дууслаа.

Avatar

Зочин 2014-10-30 64.235.154.34

Хувийн сургуулиудад өгөх хувьсах зардлыг багасгаж өгнө гэдэг чинь буруу байна. Хувийн сургуульд сурлаа гээд хүүхэд өөрт нь хуулийн дагуу ногдож буй хувьсах зардлаа авах эрхгүй байна гэдэг бол гадуурхал уу? Уг нь хуулиараа тэгш эрхтэй л гэж заасан байдаг даа. Энэ шоглоомоо больж наад саналаа буцааж татах хэрэгтэй.

Avatar

Зочин 2014-10-30 182.160.3.174

Бат -Эрдэнэ одоо болих хэрэгтэй, аварга царайлчихаад чавганц шиг үргэлж өө эрж хайх юм. Юу ойлгодогтоо ингэж өвчигнөнө вэ.

Avatar

Зочин 2014-10-30 203.91.119.100

Чамаас илүү ойлгоод байгаа юм биш үү. Чи зүгээр л энэ нөхөр байдаг л нэг бөх гэж бодоод байна Наадах чинь аль эрт өөрчлөгдсөн. Том улс төрч болсон. Бүү атаарх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж