&#34Алтан жолоо&#34 групп шилдгээр шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2014.10.30-нд нийтлэгдсэн

&#34Алтан жолоо&#34 групп шилдгээр шалгарлаа

Монгол улсын нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны  375 жилийн түүхэн ойг  энэ өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна. Өнөөдрийг хүртэлх  энэ түүхэн хугацаанд тусгаар тогтнол болон эдийн засаг, дэд бүтэц, соёл урлаг  гээд нийгмийн бүхийл салбартаа  улс, нийслэл маань хөгжсөөр иржээ. Монгол улсын хөгжлийг түүчээлэн авч ирсэн үе үеийн баатарлаг үйлстэн, ард түмний түүхэн гавъяаг дурсахгүй байхын аргагүй.

Энэ баярт өдрүүдэд улс орныхоо эдийн засагт  хувь нэмэрээ оруулан, хийсэн бүтээснээрээ түүхийг  бичилцэж байгаа үндэсний хэмээх тодотголтой “Алтан жолоо” групп  Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгжээр 3 дахь удаагаа шалгарлаа.

АЛТАН ЖОЛОО ГРУПП нь анх 1992 онд үүсэн байгуулагдаж улмаар Монголын хамгийн анхны супермакетийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн авч явсанаар компанийн үйл ажиллагаа эхлэж байжээ.

“Алтан жолоо” групп өдгөө өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнээр ард түмнээ хангадаг “Сансар” хүнсний худалдааны сүлжээ, барилгын салбарт “Алтан жолоо констракшн” ХХК, шингэн хүнсний салбарт хөрөнгө оруулалт хийж улсдаа тэргүүлэх зэрэглэлийн шар айрагны үйлдвэр бүхий “Хүнсний манлай үйлдвэр Арвайн-үндэс” ХХК, Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байгуулагдсан агуулах, оффисоос бүрдсэн ложистик цогцолбор бүхий “Алтан жолоо импекс” ХХК, “Очир Интер Трейд" ХХК зэрэг компаниудтай Монгол улсын эдийн засаг, нийгэмд хувь нэмэрээ оруулсан групп компани болж өргөжижээ.

Үйл ажиллагагаа явуулж ирсэн энэ хугацаанд нийслэлийн шилдэг аж ахуйн нэгжээр 3 удаа, Монголын топ 100 н аж ахуйн нэгжээр 12 удаа шалгарсан нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч  групп компаниудын  нэг юм.


 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж