“Иргэн 2014” программыг хүлээн авав

Хуучирсан мэдээ: 2014.10.30-нд нийтлэгдсэн

“Иргэн 2014” программыг хүлээн авав

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн систем “Иргэн 2014” программыг хүлээн авах ёслол өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Энэхүү ёслолын ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Улрикэ Эбэлинг нар оролцсон юм. “Иргэн 2014” программ нэвтэрснээр хэргийн хөдөлгөөнийг богино хугацаанд  шуурхай, амжилттай зохион байгуулах технологийн боломж бүрдэж байна. Энэ нь нэг талаас хэргийн оролцогчдын шүүхэд мэдүүлэх, шүүх хуралдаанд биечлэн оролцох, зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулах эрхийг бүрэн дүүрэн хангах боломжтой ба нөгөө талаас шүүх нь төрийн байгууллага болохын хувьд үр ашиггүй төсвийн зардлыг хэмнэх юм. “Иргэн 2014” програм нь дараах давуу талуудыг бий болгоно. Тухайлбал хэргийн шийдвэрлэлтийн явцыг цогцоор нь харах, хэрэг хянан шийдвэрлэх техник ажиллагаа хөнгөвчлөгдөж, цаг хугацааны хэмнэлт бий болох юм. Түүнчлэн шүүгч, шүүгчийн туслахын ажил үүргийн хуваарийн давхардал, хийдэгдэл арилах бөгөөд статистик тайлан мэдээг шууд харах, гаргах, хэсэгчлэн гаргах, судалгаанд хэрэглэх боломжтой. Мөн Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүхийн ажилтнууд өөрийн үйл ажиллагаанд  тавих хяналтыг боловсронгуй болгоно. Үүний зэрэгцээ шүүхийн ажилтнууд төдийгүй иргэдийн хувьд ч хэргийн талаарх мэдээлэл хайж олох ажиллагаа шуурхай, хялбар болох юм.

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж