Парад шоунд 41 байгууллагын 8000 гаруй ажилтан оролцлоо

Хуучирсан мэдээ: 2014.10.30-нд нийтлэгдсэн

Парад шоунд 41 байгууллагын 8000 гаруй ажилтан оролцлоо

Нийслэлийн 375 жилийн ойн баярт зориулан Их эзэн Чингис хааны талбайд  парад шоуг анх удаа зохион байгууллаа.

Нийслэлийн парад шоунд “Соёл Урлагийн Их сургууль”, “Түргэн тусламжийн 103” төв, “Өгөөж-Чихэр боов” ХХК, “Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга”, “Сүхбаатар дүүргийн Засаг Даргын Тамгын газар”, “Нийслэлийн цагдаагийн газар”, “Шуурхай зар” сонин, “Хан-Уул”, “Чингэлтэй” “Баянзүрх” дүүрэг, “Монгол Улсын Боловсролын Их сургууль”, “Улсын дуурь бүжгийн эрдмийн театр”,  “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, “Алтан жолоо” групп, “Нийслэлийн Өмчийн харилцааны газар”, “Хөдөө аж ахуйн их сургууль”, “Говь” ХК, “Хаан банк” зэрэг 41 төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллага, их дээд сургуулиудын 8000 орчим ажилтан албан хаагч, оюутан залуус оролцож, өөрсдийн байгууллагын хэв шинжийг агуулсан үзүүлбэр үзүүлсэн юм. Эдгээр байгууллагууд нь их хотынхоо төрсөн өдрийн баяраар иргэддээ бэлэг барьж, парадад оролцоход шаардлагатай хөрөнгийг өөрсдөө хариуцаж ажилласан байна. Нийт оролцогчдоос шилдэг байгууллагыг тодруулсан бөгөөд 1 дүгээр байрт “Баянзүрх” дүүрэг, 2 дугаар байрт “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ХХК, 3 дугаарт байрт “103” түргэн тусламжийн төв, тусгай байрт “Нийслэлийн цагдаагийн газар”, “Соёл Урлагийн Их Сургууль” шалгарлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж