Арабын Шэйхүүд нүүрэндээ нүүрс цацаж баярхах цагт

Хуучирсан мэдээ: 2010.07.06-нд нийтлэгдсэн

Арабын Шэйхүүд нүүрэндээ нүүрс цацаж баярхах цагт

Баарны зөөгч заавал Анжелина
жоли шиг
царайтай байх албатай гэсэн засгийн газрын шийдвэр гарвал нарантуулын
наймаачид
ордог жижигхээн баарны зөөгч сарынхаа цалингаар хаммер авч унахымуу даа
хайшайн. Тийм царайлаг хүмүүс тун ховорхон учраас баарны зөөгч тийм
аймар цалин
авна гэсэн үг. Багануурын уурхайд нүүрснийх нь оронд алт булаастай бол
гэр
хорооллын айлууд нэг шуудай алтыг 900 төгрөгөөр зарж баясахгүй юу.
Тэгээд нүүрс
алмаазнаас ховорсон бол нэг атга нүүрсний нунтагаар 3 давхар хаус
худалдаж
аваад л. Арабын Шэйхүүд нүүрэн дээрээ нүүрсээр хээ гаргаж баярхаад л.
Нүүрсэлсэн цай ууж, нүүрсэлсэн пудр нялж, нүүрс шатааж үнэрийг нь биедээ
шингээвэл хамгийн үнэтэй сүрчигтэй мэт эрхэмсэг алхлах баячууд мишээгээд
л. Том
рок хамтлагууд нь нүүрсний цогоор цээжиндээ хээ гаргаж моодорхоно
.

Дэлхийг
тэр чигээр нь хар үүл нөмрөөд гэрийн буйрын чинээ цоорхойгоор л нар
тусаад
бусад бүх газар бүүдгэр байхад тэр жаахан нарыг л дагасаар биеэ
борлуулахсан.
Бүх хүмүүс
балиар
зэвхий цагаан биетэй нарны гэрэл ойлгон алхалхад би хажуугаар нь латин
америк
мэт лаг улбар шаргал арьсаараа гайхуулна даа.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж