Өнөө өглөө 10 цагаас хуралдаж эхлэх байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дөнгөж сая эхэллээ. Чуулганы хуралдаанаар 2015 оны төсвийн төслийг хэлэлцэж буй ажээ. Өнөөдрийн нэгдсэн чуулганы хуваарь ёсоор бол ирэх оны төсвийн төслөөс гадна Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэх учиртай юм.
Гэвч энэ удаагийн чуулганы хуралдааны дундуур 16 цагаас АН-ын бүлэг дахин хуралдахаар товлосон учир хуваарьт асуудлыг бүгдийг нь хэлэлцэж амжихгйү байж мэдэх нь.
Д.ЦЭЦ