Facebook хувьцааныхаа 11 хувийг алдав | News.MN

Facebook хувьцааныхаа 11 хувийг алдав

Хуучирсан мэдээ: 2014.10.30-нд нийтлэгдсэн

Facebook хувьцааныхаа 11 хувийг алдав

Фото: Frank Franklin II / AP

2015 онд урт хугацааны төслүүдэд хөрөнгө оруулалтаа эрс нэмэгдүүлэх төлөвлөгөө гаргаад байсан ч Facebook сүлжээний  хувьцааны үнэ 11 хувиар унасан байна. Nasdaq биржийн мэдээлснээр мягмар гаригийн арилжааны хаалтаар  Facebook  сүлжээний хувьцааны үнэ 80,77 ам.доллар байсан юм. Цэвэр орлогыг оруулаад ашиг 59 хувиар нэмэгдсэний дараа  компанийн хувьцаа тэр төвшинд арилжаалагдаж байв.

Гэтэл Facebook сүлжээний санхүүгийн захирал Дэйв Вейнер 2015 онд хөрөнгийн зарлагаа 55-75 хувь хүртэл нэмэгдүүлнэ гэж шинжээчдэд мэдээлсэн байв. Тэр хөрөнгийг WhatsApp мессенжер, Instagram сервис, Oculus VR гэх виртуаль технологи, Internet.org  буяны санаачлага зэрэг ашиг авчирдаггүй бусад урт хугацааны төслүүдэд “ирээдүйн хөрөнгө оруулалт” болгон оруулна гэсэн юм. Мөн Вейнер мэдэгдэхдээ, энэ жилийн дөрөвдүгээр улиралд сүлжээний ашиг нь ойролцоогоор 40-47 хувь болж,  гуравдугаар улирлын амжилт болох  59 хувьд хүрэхгүй гэлээ. Эдгээр мэдэгдлүүдийн дараа Facebook сүлжээний хувьцааны үнэ 11 хувиар унан нэг хувьцаа нь 71,65 ам.доллараар  зарагдах болжээ.

Facebook сүлжээний тэргүүн Марк Цукерберг ч  шинжээчдэд урт хугацааны стратегиэ тайлбарлахад багагүй хугацаа зарцуулсан байна. Түүний хэлснээр ирэх гурван жилийн дотор байгаа хэрэглэгчдийн үйлчилгээг сайжруулах бөгөөд таван жилийн дараа Instagram, WhatsApp  зэрэг серверүүдийг бие даасан том компани болгоно гэж найдаж байгаа ажээ. Ирээдүйн 10 жилд хиймэл оюун ухаан хөгжилд тус компани том үсрэлт хийхээр төлөвлөжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

өндөр болгох нууц 2014-10-30 112.72.11.67

15-35 насныханд зориулсан Өндөр болгох нууц номыг Интерном, Голдэн бүүк, Аз хур, Алтантөгрөг, Мажестик , Мир номын дэлгүүрийн бүх салбараас худалдан аваарай. ҮНэ: 22 000₮

Avatar

Nom 2014-10-30 202.180.220.72

Dasgaliin nom baidag yum bna lee eniig heregleed undur boldog bol hun bolgon l undur baih bailgui dee Haramsaltai ni tiim bish yum daa

Avatar

Nom 2014-10-30 202.180.220.72

Dasgaliin nom baidag yum bna lee eniig heregleed undur boldog bol hun bolgon l undur baih bailgui dee Haramsaltai ni tiim bish yum daa

Avatar

Nom 2014-10-30 202.180.220.72

Dasgaliin nom baidag yum bna lee eniig heregleed undur boldog bol hun bolgon l undur baih bailgui dee Haramsaltai ni tiim bish yum daa

Avatar

Nom 2014-10-30 202.180.220.72

Dasgaliin nom baidag yum bna lee eniig heregleed undur boldog bol hun bolgon l undur baih bailgui dee Haramsaltai ni tiim bish yum daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж