Яценюк ерөнхийлөгчийн саналаас татгалзжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.30-нд нийтлэгдсэн

Яценюк ерөнхийлөгчийн саналаас татгалзжээ

Арсений Яценюк
Фото: Иван Коваленко / "Коммерсантъ»

 

Петр Порошенкогийн эвслийн саналаас “Народный фронт” намын лидер, Украины ерөнхий сайд Арсений Яценюк татгалзжээ. Хариуд нь тэр өөрийн саналыг дэвшүүлсэн тухай “РБК-Украина” сонин мэдээлэв. Тэрээр өөрийн намтай нэгдэх саналыг Львов хотын мэр Андрей Садовыйн “Өөрийн тусламж”, Тимошенкогийн “Батькивщина”, Олег Ляшкогийн Радикал намуудад санал болгожээ.

 

“Бид зэрэгцээ санал тооллогоо явуулж дуусгасан. “Ард түмний фронт” нам сонгуульд ялсны хувьд  эвсэл байгуулах үйл ажиллагааг эхлүүлэх үүрэгтэй. Албан ёсны ил тод хэлэлцээрт эрх баригч эвсэл байгуулахаар Юлия Владимировна ба "Батькивщина" намыг ноён Андрей Садовыйн “Өөрийн тусламж”, Радикал намыг  урих ёстой гэж үзэж байна” хэмээн Яценюк мэдэгджээ.

 

Түүний хэлснээр, эвслийн гэрээ нь 2,5 хуудас хэмжээтэй бөгөөд энэ ондоо багтаад 36 хуулийг батлахаар тусгажээ. Эвслийг “Европын Украин” гэж нэрлэх санал тавьсан байна.

 

“Ард түмний фронтын” лидер ерөнхийлөгч Порошенког стратегийн түнш гэж үзсэн бөгөөд одоо Украины хувь заяа нь ерөнхийлөгч болон сонгуульд ялсан намд үүрэгдлээ” хэмээн Яценюк онцолжээ. Мөн тэрээр  сонгуульд ялсан намын дарга учраас Засгийн газрыг толгойлно гэсэн байна.

 

“ЕХ-ны практикийн дагуу нэгээр шалгарсан нам эвслийг байгуулах ёстой. Энэ зарчмын тухай би зарласан. Хэрэв эвсэл энэ зармаар байгуулагдвал шалгарсан намын лидер Ерөнхий сайд болох ёстой. Хэрэв эвсэл нь өөр зарчмаар бүрэлдвэл өөр үндэс, өөр ерөнхий сайд байх ёстой” хэмээн тэр мэдэгдсэн байна. Яценюк хорь хоногийн хугацаанд Украинд шинэ олонх, шинэ парламентыг  бүрдүүлэх  шаардлагатай гэж мэдэгдэв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж