Портлендчууд Тандерыг бут ниргэлээ

Хуучирсан мэдээ: 2014.10.30-нд нийтлэгдсэн

Портлендчууд Тандерыг бут ниргэлээ

НБА-гийн 2014-2015 оны улирал өчигдөр эхэлсэн бөгөөд 12 тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сүүлийн тоглолт болох Портленд Трэйл Блэйзэрс багийнхан өөрийн цэнгэлдэх болох Мода центртээ Оклахома Сити Тандер багтай эхний тоглолтоо хийлээ.

Тандерын гол тоглогч Кевин Дурант бэлтгэлийн үеэр чигчий хурууны суурь ясандаа гэмтэл авч ойролцоогоор 6-8 долоо хоног талбайд гарахгүй болсон билээ. Тэгвэл тус багийг удирдан тоглох Рассиал Уэйстбрукт өнөөдөр тоглолтын эхний хагаст 54-49 харьцаагаар, гуравдугаар үед 77-75 харьцаатай Блэйззэрсийг илүүрхсэн билээ. Гэвч талбайн эзэд сүүлийн үед гайхалтай эргэн эргэлтийг хийж 31 оноог авч эрсэг багтаа ердөө 12 оноог бэлэглэсэн бөгөөд 89-106 харьцаагаар бутниргэжээ.

Тус тоглолтод Ломаркус Олдрэйж 28 оноог авч багаа тэргүүлсэн бол эсрэг багаас Уэйстбрук 38 оноог авч гайхалтай байсан ч түүнд туслах тоглох ч байсангүй.

Бусад тоглолтууд
Милоуки Багс 106-108 Шарлот Бобкетс
Филадэльфи 76 91-103 Индиана Пэйсэрс
Бруклин Нетс 105-121 Бостон Селтикс
Вашингтон Уйзард 95-107 Миами Хит
Атланта Хаукс 102-109 Торонто Репторс
Минносато Темберуолвз 101-105 Мемфис Гриззлис
Чикаго Буллз 104-80 Нью-Йорк Никс
Детройт Пистонс 79-89 Денвэр Наггетс
Хьюстон Рокетс 104-93 Юта Жазз
Лос Анжелес Лейкэрс 99-119 Финикс Санс
Голден Стэйт Уорриорс 95-77 Сакермэнто Кингс
Оклахома Сити Тандер 89-106 Портленд Трэйл Блэйзэрс

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж