Цагаан арьстан Замбийн Ерөнхийлөгч болжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.30-нд нийтлэгдсэн

Цагаан арьстан Замбийн Ерөнхийлөгч болжээ

Өмнөд Африкийн Замби улсын төрийн тэргүүнээр цагаан арьстан нэрлэгджээ. Замбийн Ерөнхийлөгч Майкл Сата нас барснаар дэд Ерөнхийлөгч Гай Скотт түүний орыг түр хугацаанд залгуулахаар болжээ. Шотланд гаралтай Гай Скотт олон жилийн дараа Замбийн төрийг барьж буй цагаан арьстан аж.

 

 

Замбийн Ерөнхийлөгч Майкл Сата уржигдар шөнө /Х.28/ Английн Лондон хотын Эдвард хааны эмнэлэгт өвчний улмаас таалал төгсчээ. 77 настай Майкл Сата Замби улс Их Британиас тусгаар тогтносны хагас зуун жилийн ойн баяраас хэдхэн хоногийн дараа таалал төгссөн байна. Ерөнхийлөгч Майкл Сата таалал төгссөний гашуудал өнөөдөр /Х.30/ Замбид эхэлжээ. Майкл Сата дөрвөн удаа ялагдал хүлээсний эцэст 2011 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулан Замбийн төрийн тэргүүн болж байжээ. Замбид ирэх гурван сарын дотор ерөнхийлөгчийн сонгууль явагдах гэнэ.

 

Кэмбрижийн боловсролтой, эдийн засагч Гай Скотт 1990 оноос улс төрд орсон байна.  Тэрээр 2001 онд Майкл Сатагийн Эх орончдын фронт намд элсэж байжээ. Эх орончдын фронт нам Замбын сонгуульд ялсны дараа 2011 оны есдүгээр сард Гай Скотт дэд Ерөнхийлөгч болсон аж.

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж