&#34 Н.Алтанхуяг намын даргаасаа буувал Ерөнхий сайдаасаа ч огцорно&#34

Хуучирсан мэдээ: 2014.10.30-нд нийтлэгдсэн

&#34 Н.Алтанхуяг намын даргаасаа буувал Ерөнхий сайдаасаа ч огцорно&#34

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Хуралдаанаар намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн талаар ярилцаж буй бололтой. Н.Алтанхуягийг намын даргаасаа буухаар тохиролцсон гэх мэдээлэл яригдаж байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн гишүүн Ж.Энхбаярын байр суурийг сонирхлоо.

“Н.Алтанхуяг намын даргаа өгнө гэвэл Ерөнхий сайдаас огцорлоо л гэсэн үг. Улс төрийн намуудын тухай хуулинд ялсан намын дарга Ерөнхий сайд байна гээд заачихсан байгаа. Улс төрийн тогтсон хэв жаяг шүү дээ. “ЭЗЭН-100” гэдэг шиг ээлжит арга залиа хэрэглэж байгаа юм болов уу даа. Ялангуяа Ардчилсан нам Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулж чадахгүй байгаа. Энэ бол Ардчилсан намын дотоод асуудал. Бид Ерөнхий сайдын асуудлыг тавьсан. Намын дарга нь хэн болох нь бидэнд сонин биш. Өнөөдөр эдийн засаг нурж байна. Валютын цэвэр нөөцөө шавхаад дуусч байна. Хямралаас хохирол багатай гарах төсвийг батлах ёстой” гэлээ.


Ж.ГАНАА

 

Эх сурвалж: medee.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж