Онцгой байдлынхны төсөв буураагүй гэв

Хуучирсан мэдээ: 2014.10.30-нд нийтлэгдсэн

Онцгой байдлынхны төсөв буураагүй гэв

Шадар сайд Д.Тэрбишдагва өнөөдөр “Сайдын 30 минут” уулзалтад оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Сэтгүүлчид ирэх оны төсөв хэмнэлтийн горимд шилжсэн энэ үед онцгой байдлын салбарын төсөв  хэр зэрэг танагдаж буйг лавласан. Шадар сайд Д.Тэрбишдагва “Манай хүрээний агентлагуудын төсөв хэмнэлтийн горимд шилжсэн. Шинээр байшин барилга барихгүй. Гэхдээ Онцгой байдлын салбарын хөрөнгө оруулалтыг бууруулаагүй. Онцгой байдлын алба хаагчид техник, тоног төхөөрөмжийн хувьд үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж байгааг та бүхэн мэднэ. Тийм учраас энэ онд төсвийн хэмжээг нь өсгөдөггүй юм гэхэд бууруулахгүй байх чиглэл барьсан. Энэ нь ойролцоогоор найм орчим тэрбум төгрөг болж байгаа. Үүнээс гадна онцгой байдлын албаны техник, тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэлээр гадаадын буцалтгүй тусламжаар чамгүй хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Тухайлбал, Швейцарь улсаас буцалтгүй тусламжийн хүрээнд 12 тэрбум төгрөгийн техник, тоног төхөөрөмж авна.  Өндөр барилгын шат, гал унтраах шинэ технологийн автомашин гэх зэрэг олон зүйл байгаа. Цаашдаа өндөр барилга дээр гарсан галын тухайд нисдэг тэрэг ашиглах шаардлагатай гэх зэрэг олон асуудал яригдаж буй. Үүнийг төсвөөс шийдэх боломжгүй байгаа. Гэхдээ бид асуудлыг аль болох шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна” гэх хариулт өглөө.

С.ОТГОН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж