Д.Оюунхорол, Ё.Отгонбаяр нар Сүхбаатар дүүрэгт ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2014.10.30-нд нийтлэгдсэн

Д.Оюунхорол, Ё.Отгонбаяр нар Сүхбаатар дүүрэгт ажиллалаа

Монгол Ардын намын Удирдах зөвлөл,  Улсын Их хурал дахь Монгол ардын намын бүлгээс санаачлан ард иргэдийнхээ санал сэтгэгдэлийг сонсох, ахуй амьдралтай танилцах, улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар бодит мэдээллээр хангах,  тэдний санал бодлыг сонсож, үйл ажиллагаандаа тусгах  зорилго бүхий “Иргэдийн цаг” аяныг эхлүүлээд байна.

УИХдахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр нар 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Passage” худалдааны төвийн түрээслэгчидтэй уулзлаа.

Долларын ханш өссөнөөс бараа таваарын үнэ өсөж байна. Үүнийн өсөлтийг дагаад үнээ нэмэх гэхээр иргэдийн худалдан авах чадвар доройтсон, нэмэхгүй гэхээр өөрсдөө амжиргаагүй амьдрал хүнд болж байна. Үнэ нэмээгүй байсан ч иргэдийн худалдан авах чадвар 4 дахин буурсан гэж үзэж байгаа. Түрээс маш их нэмэгдэж байна. Банкнаас зээл авах гэхээр зээл олдохгүй, олдлоо гэхэд 5-хан сая төгрөгийн зээл олдож байна. Миний хувьд гурил махныхаа мөнгийг арай гэж олж байна. Татвар мөнгөө өгдөг. Сардаа 5000-10000 төгрөгийн татвар өгдөг. Ард түмний амьдралыг сайн бодож бодлого шийдвэрээ гаргаж байхгүй бол махныхаа мөнгийг дийлхээ байлаа. Түрээсийн мөнгийг зээлээр төлж байна. Мөн түрээсийн төлбөрөө 2 сар өгч чадаагүй түрээслэгч ч зөндөө байна. Гараад явчий гэхээр энэ байгууллага түрээсийн мөнгөө авч чадахгүй өгье гэхээр өгч чадахгүй иймэрхүү байдалтай байна. Өр зээлнээс гарч чадахаа байлаа. Оймс гэхэд л 2500-гаар 2 жилийн өмнө зардаг байсан бол одоо 6000 төгрөг болсон гэтэл иргэд хуучин юмаа өмсөөд л шинэ юм авахгүй хоол биш болохоор гүрийгээд л явж байна. Манай худалдааны төв бол хотын төвийн боломжтой иргэд амьдардаг гэтэл ингэж доройтож байна. Бид нар сүүг 750 авдаг байсан бол одоо 2000 гарчихлаа. Бүх хүмүүс ийм байгаа. Ард түмэн чинь хэлье гээд хэлж чадахгүй хоорондоо л их яриад байдаг.

 

Эх сурвалж: nam.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж