Сүнс хоёр лонх зарагдав

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

Сүнс хоёр лонх зарагдав

Нас барагчдын сүнстэй гэх хоёр лонхыг Шинэ Зеландад 2000 ам.доллараар заржээ. Ахимаг насны ба бяцхан охины сүнс байгаа гэх лонхуудыг интернэтээр зарахад тамхинаас гарахад нь тусалдаг цахим барааны үйлдвэрийн компани авчээ. Крайстчерч хотын иргэн Эви Вудбери (Avie Woodbury) тэр сүнстэй лонхуудыг заржээ. “Спиритийн шашны” сүнс баригч тэдгээр сүнснүүдийг тэр эмэгтэйн гэрээс бариад лонхонд хийж тагласан гэнэ. 1920-иод онд нас барсан Лес Грэхэм (Les Graham) гэдэг ахимаг насны хүний болон бяцхан охины сүнсүүд тэр эмэгтэйг Оужийн самбар гэгчээр туршилт хийж байхад гэрт нь орж ирсэн аж. Сүнсүүд түүнд унтаж, идэх боломж өгөхгүй үймүүлж байсан ажээ. Оужийн самбар гэддэг нь “тийм”, үгүй” гэсэн гол үгтэй үсгүүдээс бүтсэн байдаг ба сүнстэй ярилцахад ашигладаг  юм байна. “Гэнэтхэн савтай ус буцлаад, хэн нэгэн миний хүзүүгээр оролдож, зарим өрөөнд дуу чимээ гарах болсон. Нохой хүртэл зарим өрөөнд орохоо больсон, миний ахын охин бяцхан охины сүнстэй ярьсан” гэж тэр эмэгтэй өгүүлж байна. Сүнсүүдийг 2009 оны долдугаар сарын 15-нд лонхолсноос хойш тийм зүйл тасарсан гэж Вудбери хэлжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж