Сү.Батболд, Ж.Энхбаяр нар Сүхбаатар аймагт ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2014.10.30-нд нийтлэгдсэн

Сү.Батболд, Ж.Энхбаяр нар Сүхбаатар аймагт ажиллалаа

УИХ-ын гишүүн Сү.Батболд энэ сарын 28-нд Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнххаан суманд иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, улс орны нийгэм эдийн засгийн байдлын талаар бодит мэдээлэл өгч, тэдний саналыг сонслоо. Энэ үеэр Түмэнцогт сумын өрх толгойлсон эмэгтэй Н.Борд УИХ-ын гишүүн Сү.Батболд гэр өгсөн байна. Мөн намын гишүүдийн төлөөлөлтэй уулзаж, Түмэнцогт сумын намын хорооны байрны засварт зориулан 2,0 сая төгрөг, Мөнххаан суманд компьютер хандивлажээ.
 
Үүний зэрэгцээ УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Асгат, Сүхбаатар суманд ажиллаж, хоёр сумын намын хороонд тус бүр 1,0 сая төгрөг, Мөнххаан сумын намын хорооны удирдлагуудтай уулзаж, 1,0 сая төгрөг хандивласан байна.

Эх сурвалж http://www.info.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж