Египет хил дээрх сууцуудыг дэлбэлж устгажээ

Хуучирсан мэдээ: 2014.10.30-нд нийтлэгдсэн

Египет хил дээрх сууцуудыг дэлбэлж устгажээ

 

Египет Газын зурвастай хиллэдэг Синайн хойгийн иргэдийн орон гэрийг дэлбэлж устгасан байна. Египетийн Засгийн газраас орон гэрийг нь устгасныхаа хариуд хилийн оршин суугчдад нөхөн олговор олгохоо амлажээ. Харин орон гэрээсээ нүүхээс татгалзсан оршин суугчдад 48 цагийн хугацаа өгсөн байна. Оршин суугчдын гэрийг устгасан газартаа 13 км урт хилийн завсрын бүс байгуулах аж. Синайн хойгийн захирагч, генерал Абдель-Фаттах Харбурын мэдээлснээр өчигдөр /Х.29/ хилийн Рафах хотоос 800 өрх айлыг нүүлгэн шилжүүлсэн байна.

 

Египетийн Засгийн газар Газын зурвасаас зэвсэг зөөвөрлөхөөс сэргийлэн 500 метр урт хилийн завсрын бүс байгуулахаар төлөвлөж буй аж. Мөн хилийн бүс нутаг дахь гуу, жалгануудыг нууцаар зэвсэг зөөвөрлөх хонгил болгож ашиглахаас сэргийлэх арга хэмжээ авч эхэлсэн байна.

 

Египетийн эрх баригчид Синайн хойгийн зэвсэгт дайчид Газын зурвасын “ХАМАС” бүлэглэлтэй хамтран нууц хонгилоор зэвсэг тээвэрлэдэг хэмээн харддаг аж. Синайн хойгт өнгөрсөн долоо хоногт Египетийн 30 цэрэг тэсрэх бөмбөг бүхий халдлагад өртөн амь үрэгджээ. Үүний дараа Египетийн Засгийн газраас Синайн хойгт гурван сарын хугацаатай онц байдал тогтоосон байна.

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж