Мэрилин Монрогийн дүрийг Келли Гарнер бүтээнэ | News.MN

Мэрилин Монрогийн дүрийг Келли Гарнер бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2014.10.30-нд нийтлэгдсэн

Мэрилин Монрогийн дүрийг Келли Гарнер бүтээнэ

Жүжигчин бүсгүй Келли Гарнер ("Пэн Американ», "Нисгэгч»)  Lifetime телевизийн олон ангит кинонд Холливудын домог Мерилин Монрогийн дүрийг бүтээхээр болов.

Мини-сериал "Мэрилин» киног Рэнди Тараборелли "Мэрилин Монрогийн нууц амьдрал» номоор бүтээж байна. Монрогийн гэр бүлийн амьдрал, түүний хувийн нууцлаг орон зайд нь нэвтрэх оролдлогоос хэрхэн зугтан  нуугдаж байсныг кинонд харуулна. Монрогийн эх Глэдисийн дүрийг  Сьюзан Сарандон бүтээнэ.

Жүжигчин эмэгтэйн амьдралыг цоо шинэ талаас нь харуулна гэж Lifetime хэлж байна. “Тэрээр тухайн эринийхээ нүүр царай болсон хүн. Гэхдээ жирийн эх хүн байхыг тэрээр хүсч байлаа. Энэ бол та бүгдийн өмнө үзэж, сонсоогүй Монро байх болно” гэж кино бүтээгчид мэдэгдэж байна.

Жүжигчин Мэрилин Монро  нойрны эм ихээр уугаад 1962 онд 36 настайдаа нас баржээ. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

amia horlolt bish 2014-10-30 150.129.141.154

john kennedy-giin zahialgaar tusgai albad guitsetgesen hun amini hereg.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж