Бейонсегийн намтрыг 2015 онд гаргана

Хуучирсан мэдээ: 2014.10.30-нд нийтлэгдсэн

Бейонсегийн намтрыг 2015 онд гаргана

Grand Central Books хэвлэлийн газраас дуучин Бейонсегийн анхны туршилтын чанартай намтрын номыг  2015 онд гаргахаар шийдсэн гэж Billboard мэдээлэв.

Рэнди Тараборелли гэдэг зохиолчийн бичиж байгаа уг номын нэрийг  хараахан товлоогүй байна.  “Бейонсе  ер бусын бадрангуй амьдралтай. Уншигчдад түүний амьдралын зам лавтайяа таалагдана” хэмээн зохиогч хэлжээ.

Бейонсе Ноулз өөрөө ном бүтээх ажилд оролцоогүй учраас зохиолч түүний найз нараас авсан ярилцлагаас дуучны тухай мэдээлэл авч байгаа гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж