Английн лигийн цомын шөвгийн наймын оноолт гарлаа

Хуучирсан мэдээ: 2014.10.30-нд нийтлэгдсэн

Английн лигийн цомын шөвгийн наймын оноолт гарлаа

-Английн лигийн цомын шөвгийн наймын тоглолт ирэх арванхоёрдугаар сард болно.-

Английн лигийн цомын шөвгийн 16 багийн тоглолтууд өнгөрсөн шөнийн гурван тоглолтоор өндөрлөж, шилдэг найман баг шалгарсан. Тэгвэл шөвгийн найман багийн оноолт гарчээ. Шөвгийн наймд дээд лигийн тав, доод лигийн гурван баг тунаж үлдээд байгаа юм.

Шөвгийн найман багийн оноолт

"Боурнемоут" – "Ливерпүүл"
"Дерби" – "Челси"
"Шеффилд Юнайтед" -"Саутгэмптон"
"Тоттенхэм" -"Ньюкасл" тус тус оноолт таарсан байна.

Шөвгийн наймын тоглолт арванхоёрдугаар сарын 16-ны мягмар гарагт болохоор боллоо.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж