“Нэг сэтгэл” спорт өдөрлөгт нэгдье | News.MN

“Нэг сэтгэл” спорт өдөрлөгт нэгдье

Хуучирсан мэдээ: 2014.10.30-нд нийтлэгдсэн

“Нэг сэтгэл” спорт өдөрлөгт нэгдье

“Амжилтаа ахиулъя” төрийн бус байгууллагын санаачлагаар Монголын хөлбөмбөгийн холбооны дэмжлэгтэйгээр “Нэг сэтгэл” уриатай хандивын заалны хөлбөмбөгийн спорт өдөрлөг тун удахгүй болох гэж байгаа билээ. Тус өдөрлөгийн ивээн тэтгэгч байгууллагаар “Tiger” брэнд ажиллах нь ээ. “Tiger” брэнд нь энэ жил хоёр дахь удаагаа “Tiger Street Football” олон улсын тэмцээнийг амжилттай зохион байгуулсан бөгөөд хөлбөмбөгийн спортыг идэвхитэй дэмждэг гэдгээр нь хөлбөмбөг сонирхогч залуус андахгүй сайн мэдэх биз ээ. Хоёр дахь удаагаа “Tiger” брэндээс зохион байгуулсан тус тэмцээнд Монголчууд амжилттай оролцож Сингапур улсад болсон тоглолтноос хоёрдугаар байрыг эх орондоо авчирч чадсан юм. Мөн өнгөрсөн жил буюу 2013 онд эл компанийхан Италийн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагчийг Монголд авчирсан бол энэ жил Португалийн шигшээ багийн алдарт тамирчин Деког авчирсан юм. Тиймээс энэ удаад ч мөн энэ жилийн хамгийн анхны заалны хөлбөмбөгийн  тэмцээний дэмжигч байгууллагаар оролцож байгаа юм.

2012 оны Үндэсний лигийн мэргэн бууч, “Сэлэнгэ пресс” багийн ахлагч, спортын мастер Ц.Түмэнжаргал аавынхаа эмчилгээнд зориулсан хандивын спорт өдөрлөг зохион байгуулахаар ийнхүү зэхжээ. Энэ намрын анхны заалны хөлбөмбөгийн тэмцээн гэдгээрээ онцлогтой уг өдөрлөгт шигшээ багийн 20 тамирчнаас оролцож буй багууд сугалааны дагуу драфтлаж багтаа авах боломжтой аж. Ц.Түмэнжаргалын хувьд, 2013 онд Лаос улсад болсон “Challenge cup” тэмцээний үеэр зохион байгуулагч орны багийн эсрэг тэнцээний гоолыг/1:1/ оруулсан юм. Түүний хувьд энэхүү гоол нь олон улсын тэмцээн дэх анхны гоол юм.

Сайхан сэтгэлт монголчууд маань спорт өдөрлөгөөр дамжуулан авьяаслаг, чадварлаг нэгнийгээ дэмжих боломжтой бөгөөд спортод дуртай хайртай, хөлбөмбөг сонирхогчид өргөнөөр оролцох урьж байна.

Хандивын спорт өдөрлөг арваннэгдүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд Монголын хөлбөмбөгийн холбооны спорт зааланд 09.00 цагт болно.

Сонирхсон оролцогчид доорхи заавартай танилцана уу.

“НЭГ СЭТГЭЛ” футзалын аварга шалгаруулах тэмцээний заавар

Нэг: Тэмцээний зорилго

Хөлбөмбөг сонирхогч залуус болон тамирчдыг сайн үйлсийн төлөө нэг  сэтгэлээр нэгдүүлж, Монгол улсын шигшээ багын тамирчин Түмэнжаргалын аав Цэдэнбал гуайн (нойр булчирхайн хорт хавдарын дөрөвдүгээр шатанд байгаа) хүнд өвчний эмчилгээнд өчүүхэн тус хүргэхэд оршино.

Хоёр. Тэмцээний журам, хугацаа:

Тэмцээн 2014 оны 11 дүгээр сарын 8-9-ны өдрүүдэд Монголын хөлбөмбөгийн холбооны спорт зааланд 09.00 цагт явагдана.

Багт 10 тамирчин 1 дасгалжуулагч байна. Багын бүрэлдэхүүнд нэмэгдэж Монгол улсын шигшээ багийн нэг тоглогч сугалаагаар орж тоглоно. Жич: Багт 2014 оны Нийслэл лигт тоглосон болон мэдүүлэгт орсон тамирчин тоглохгүй.

Тоглолт 12+12 минутын хугацаатай явагдана. Шигшээ тоглолтонд 2 баг үндсэн цагтаа тэнцсэн тохиолдолд баг бүрээс 5 тамирчин 6 метрийн торгуулийн цэгээс цохилт гүйцэтгэж ялагчийг тодруулна.

Тэмцээнд оролцох эрхийн төлбөр 300,000.00 (гурван зуун мянга) төгрөг байна. Төлбөрөө төлсөн баг сугалаанд оролцоно. Баг бүр төлбөрөөс гадна эмчилгээний төлбөрт 100,000.00 (нэг зуун мянга) төгрөгөөс дээш хандив өгнө.

Жич: Багийн аль нэг хүн согтууруулах ундаа хэрэглэсэн болон ёс зүйн ноцтой дутагдал гаргасан тохиолдолд тус багийг тэмцээнээс шууд хасна.

Гурав. Тэмцээний техникийн зөвлөгөөн:

Тэмцээнд оролцох багийн мэдүүлэг, эрхийн төлбөрийг аравдугаар сарын 31-ны 19.00 цаг хүртэл доорх хаягаар хүлээн авна.

Мэдүүлэг хүлээн авах e-mail: e_ganzo@yahoo.com

Эрхийн төлбөр авах данс: 450007823 ( Түмэнжаргал, Худалдаа хөгжлийн банк)

Тэмцээний техникийн зөвлөгөөн, багуудын оноолтын сугалаа 2014 оны 11 дугаар сарын 1-нд 17.00 цагт Тэмцээн 2014 оны 11 дүгээр сарын 8-9-ны өдрүүдэд Монголын хөлбөмбөгийн холбоон дээр болно.

Дөрөв. Шагнал:

Тэмцээний эхний 3 байранд орсон тамирчдад алт, мөнгө, хүрэл медаль, багт өргөмжлөл мөнгөн шагналаар шагнана.

Тав. Бусад:

Энэ зааварт тусгагдаагүй бусад асуудлыг ТЗБКомисс шийдвэрлэнэ.

Харилцах утас: 91107010, 91200420, 99902662
 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

margaash gehed turburuu hiih yumaa 2014-10-30 202.131.247.23

Erthen zarah baij de. Ug ni demjeed oroltsoh yumsan. 1uduriin dotor bag bosgoh hetsuu l de

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж