Ном уншдаггүй Соёлын сайдыг огцрохыг шаардав

Хуучирсан мэдээ: 2014.10.30-нд нийтлэгдсэн

Ном уншдаггүй Соёлын сайдыг огцрохыг шаардав

Өнгөрсөн наймдугаар сард Францын түүхэн дэх ази гаралтай анхны сайдаар тодорсон, Соёл, харилцаа холбооны сайд Флёр Пеллерин шүүмжлэлд өртөөд байна.

Солонгос гаралтай хатагтай Пеллерин хатагтай энэ оны утга зохиолын салбар дахь Нобелийн шагналтанаар тодорсон Патрик Модианогийн бүтээлүүдийг сайшаан магтаж, Францын утга зохиолыг дэлхийд таниулсан хэмээн онцолж байжээ.

Гэтэл түүнийг “Canal+” телевизэд ярилцлага өгөх үед “Патрик Модианогийн бүтээлүүдээс унших дуртай номоо нэрлээч” гэж асуухад нэг ч бүтээлийг нь нэрлэж чадахгүй, хий дэмий л бантсандаа инээж суусан байна. Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд ном унших зав гарахгүй байгаа тухайгаа ярьжээ.

Уг нэвтрүүлгээс хойш цахим ертөнцөөр түүнийг соёлын салбар хариуцсан сайд гэхэд ямар ч боловсролгүй, ном уншдаггүй, уншсан юм шиг худлаа цэцэрхсэн гэх мэтчилэн шүүмжилж, сайдаасаа огцрохыг шаардаж эхлээд байгаа аж.

Нобелийн шагналтан хүртсэн Патрик Модиано 30 гаруй бүтээл гаргасан Францчуудын дунд хамгийн их хүндлэгдсэн зохиолчийн нэг юм байна.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж