Оюу чулуу хилээр гаргахыг завджээ

Хуучирсан мэдээ: 2014.10.30-нд нийтлэгдсэн

Оюу чулуу хилээр гаргахыг завджээ

Улсын хил, гаалиар хууль бус бараа бүтээгдэхүүн гаргах гэж оролдсон хэрэг өдөр алгасахгүй гарах болжээ. Аравдугаар сарын 28-ны өдөр Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь Гаалийн Газрын гаалийн ажилтнууд  Улаанбаатар-Бээжин чиглэлийн  онгоцоор зорчих гэж байсан БНХАУ-ын иргэний ачаа тээш, эд зүйл, авч явсан цүнх зэргийг рентген аппарат ашиглан шалгахад 17  ширхэг чонын арьс илэрсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл өчигдөр буюу аравдугаар сарын 29-ний өдөр Замын-Үүд дэх Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын иргэн Ш, Ч нар нь бусадтай үгсэн тохиролцож, хагас үнэт чулуу гаргахыг завдсаныг хилчид илрүүлжээ. 30 кг оюу чулууг  улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг хилчид илрүүлэн холбогдох газруудтай хамтран шалгаж байна.

Д.ЦЭЦ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж