Хордлого гарсан цэцэрлэгийг хаажээ

Хуучирсан мэдээ: 2014.10.30-нд нийтлэгдсэн

Хордлого гарсан цэцэрлэгийг хаажээ

Баян-Өлгий аймагт хүүхдүүд хоолны хорлогоос болж олноороо өвдсөн тохиолдол дахин гарсан байна. Тодруулбал, өчигдөр 16.00 цагт Баян-Өлгий аймгийн Улаан хус сумын цэцэрлэгийн 43 хүүхэд хордсон талаарх мэдээлэл сумын захиргаанд ирсэн бөгөөд энэ дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албаныхан 19.00 цагт байдлыг газар дээр нь  очиж үзжээ.

Улаан хус сумын цэцэрлэгт нийт 117 хүүхэд хүмүүждэгээс 43 хүүхэд ийнхүү хордсон бол  зургаан хүүхдийн биеийн байдал дунд зэрэг, үлдсэн хүүхдүүдийн хордлогын зэрэг нь хөнгөн байгаа ажээ. Одоогоор цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон байна. Хүүхдүүд хордсон шалтгааныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярбатаас тодруулахад “Өчигдөр өгсөн мэдээллийн дагуу газар дээр нь ажиллаж эхэлсэн. Одоогоор хүүхдүүд хордсон шалтгааныг нарийвчлан тогтоогоогүй байна. Тиймээс хариу шинжилгээний хариу гартал тодорхой хэлэх тайлбар боломжгүй” гэсэн юм.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж