

Дэлхийн загварын ертөнц, гоо сайхан тансаг гоёмсог дүр төрх, дэлхийн загварын чиг хандлага, мэдээ мэдээлэл, шоу нэвтрүүлгийг долоо хоногийн 24 цагийн турш сурталчлан таниулдаг “Fashion TV”-гийн “F Party”-г Монголд зохион байгуулах гэж байна. Тус үдэшлэгийг Монголд анх удаа албан ёсны зөвшөөрлийнх нь дагуу “I Loft Function House”, “Алтай Кашмир” компанитай хамтран зохион байгуулж буй. Үдэшлэг энэ сарын 9-нд буюу ирэх баасан гаригт “I Loft Function House”-т 21.00 цагт болох юм. Энэхүү “F Party”-г зохион байгуулснаар “Fashion TV” сувгаар дамжуулан манай гаригийн таван тивийн 202 орны 400 гаруй сая өрх айлд Монгол Улсаа, үндэсний үйлдвэрлэгчдээ, брэнд бүтээгдэхүүнээ сурталчлан таниулах боломж нээгдэж байгаа юм.
М.Урин