“Шилдэг бүтээлийн уралдаан” 4 дэх жилдээ зарлагдлаа | News.MN

“Шилдэг бүтээлийн уралдаан” 4 дэх жилдээ зарлагдлаа

Хуучирсан мэдээ: 2014.10.30-нд нийтлэгдсэн

“Шилдэг бүтээлийн уралдаан” 4 дэх жилдээ зарлагдлаа

ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз /МҮОРНТ/, Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/ хамтран “Хавдрын эсрэг үндэсний аян”-г 2014 онд 4 дэх жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Ингэхдээ жил бүр хавдрын өвчлөл өндөртэй тухайлсан аймгуудыг сонгон ажиллахдаа нийт 68,400  иргэнийг хавдрын иж бүрэн үзлэг оношилгоонд хамруулсан байна. 

 “Шилдэг бүтээлийн уралдаан”-ыг жил бүр зохион байгуулахын гол зорилго нь хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хавдар үүсгэгч эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд ард иргэдийн анхаарлыг хандуулах, хүн амын эрүүл мэндийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэхэд оршиж байна. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд “Шилдэг бүтээлийн уралдаан”-д 400 гаруй бүтээл ирсэн бөгөөд шалгарсан сонин, сэтгүүл, вэбсайтын шилдэг бүтээлүүдээр эмхтгэл гаргаж, сэтгүүлч уран бүтээлчдэд хүргээд байгаа билээ.

Энэ жилийн хувьд тус уралдааны хүрээнд сонин сэтгүүл, вэбсайт, фм радиогийн сэтгүүлчид, фэйсбүүк, твиттер хэрэглэгчид, чөлөөт уран бүтээлчдийг түлхүү хамруулахыг зорилоо. Учир нь өнөө үед нийгмийн сэтгүүлзүйгээр дамжуулан олон нийт үнэн зөв, хэрэгцээт мэдээллээ авах, шүүн тунгааж, сайн үлгэр дууриалаар нэг нэгэндээ нөлөөлөх бүрэн боломжтой болсон байна. Иймээс хүн амын нас баралтын хоёр дахь томоохон шалтгаан болоод байгаа хавдар өвчлөлтэй хамтдаа тэмцэх зорилгоор уриалга гаргах, инфографик постер бүтээх твиттер, фэйсбүүкийн уралдааны төрлийг энэ онд нэмээд байна.  

Уралдааны ерөнхий удирдамжийг энд дарж авна уу.

Cонин сэтгүүл, вэбсайтын бүтээлийн удирдамжийг энд дарж авна уу.

ФМ, радиогийн бүтээлийн удирдамжийг энд дарж авна уу.

Фэйсбүүкийн Инфографик бүтээх удирдамжийг энд дарж авна уу

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж