“Даатгал бидний амьдралд” уран зургийн уралдаан зарлаж байна

Хуучирсан мэдээ: 2014.10.30-нд нийтлэгдсэн

“Даатгал бидний амьдралд” уран зургийн уралдаан зарлаж байна

 

Даатгалын байгууллага үүсч, хөгжсөний 80 жилийн ойн хүрээнд уран зураг сонирхогч хүүхэд, багачуудын дунд Даатгал бидний амьдралд сэдэвт  уран зургийн уралдаан зарлаж байна.

Уралдааны зорилго: 

Уран зураг сонирхогч хүүхэд багачуудын авъяасыг илрүүлж, Даатгал бидний амьдралд хэрхэн тус нөлөө үзүүлдэг талаар сурталчлах, санхүүгийн боловсрол олгоход уралдааны зорилго оршино.

Сэдэв:

Жолоочийн даатгал, Малын даатгал, Хашаа байшингийн даатгал, Амьдралын даатгал, Даатгалын ач тус, Даатгалын хамгаалалт, Хурдан морины даатгал зэрэг сэдвийг өөрийн бүтээлдээ тусгах

Хамрах хүрээ:

15 хүртэлх насны хүүхдүүд

Хугацаа:

Бүтээлийг 2014 оны 12 дугаар сарын 5-20-ны өдрүүдэд 17 цаг хүртэл Засгийн газрын 4 дүгээр байрны 213 тоотод хүлээн авна. 

Шагналын сан :

1-р байр: 200.000 төгрөг(өргөмжлөл, бэлэг дурсгал)

2-р байр: 150.000 төгрөг (өргөмжлөл, бэлэг дурсгал)

3-р байр: 100.000 төгрөг (өргөмжлөл, бэлэг дурсгал)

Тусгай байр 2: 70.000 төгрөг (өргөмжлөл, бэлэг дурсгал)

Жич:

– Шилдэг зургуудыг шалгаруулж Даатгал сурталчлах ном товхимолд хэвлэн нийтлүүлнэ.

– Уралдаанд оролцсон бүх хүүхдэд талархлын хуудас гардуулна

– Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг буцаан олгохгүй

 

 Анхаарах зүйлс:

–  “Даатгал бидний амьдралд” сэдвийн хүрээнд зурсан байх

–  Гар зураг нь А2, А3 хэмжээний ватум цаасан дээр усан будаг, балын ба тосон харандаагаар зурсан байх

–  Уран бүтээлээ заасан хугацаанд ирүүлэх

–  Уран зураг нь тухайн оролцогчийн өөрийн өмч байх

–  Нэг оролцогчоос нэг л бүтээл хүлээн авна

ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: Санхүүгийн зохицуулах хороо, Люксембургийн “Санхүүгийн салбарын чадавхийг сайжруулах сургалтын төсөл” МОН-004

Хаяг: Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-3, Засгийн газрын IV байр 213 тоот

Утас: (976)-51-261673, (976)-51-261964

Цахим хаяг: http://www.frc.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж