“Бөхийн мэдээ” сониноос зарласан наадмын бөхийн тааварт 100 гаруй бөхийн хорхойтон оролцжээ. Нийт санал асуулга, тааварт оролцогчдын 60 гаруй хувь нь Г.Өсөхбаярыг, 30 гаруй хувь нь Ч.Санжаадамбыг түрүүлнэ гэсэн байна. Харин шөвгийн дөрөвт үлдэж заан цолд хүрэх бөхөөр тааварт оролцогсод улсын харцага Л.Пүрэвжав, улсын начин Ду.Батбаяр, Т.Өсөх-Ирээдүй нарыг нэрлэжээ.
Б.ЦОЛМОН