&#34Алтан бөмбөг&#34 шагналд нэр дэвшигчид тодорлоо

Хуучирсан мэдээ: 2014.10.29-нд нийтлэгдсэн

&#34Алтан бөмбөг&#34 шагналд нэр дэвшигчид тодорлоо

-Шилдэг 23 тамирчнаас гурав нь ирэх 12 сард тодрох юм. Харин 2015 оны 1-р сарын 12-ны өдөр "Алтан бөмбөг"-ийн эзэн тодорно.-

Шилдэг хөлбөмбөгчид гардуулах "Алтан бөмбөг" Олон улсын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй шагналд нэр дэвшигчид тодорсон байна. Энэ удаад нийт 23 хөлбөмбөгчдийн нэрсийг хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид болон спортын сэтгүүлчдийн санал, тухайн тамирчны гаргасан амжилтыг үндэслэн тодруулжээ.

Уэльсийн Гарет Бейл, Францын Карим Бензема, Испанийн Диего Коста, Бельгийн Тибо Куртуа, Португалийн Криштиан Роналду, Аргентиний Анхель ди Мария, Хавьер Маскерано, Лионель Месси нарын нэрс орсон байна.

Энэ жилийн дэлхийн хөлбөмбөгийн аварга Герман улсаас Марио Гётце, Тони Кроос, Филипп Лам, Томас Мюллер, Мануэль Нойер, Бастиан Швайнштайгер нарын зэрэг нийт 6 тамирчин багтжээ.

Мөн Бельгийн Эден Азар, Шведийн Златан Ибрагимович, Испанийн Андрес Иньеста, Бразилийн Неймар, Францын Поль Погба, Испанийн Серхио Рамос, Нидерландын Арьен Роббен нарын зэрэг хөлбөмбөгчдийн нэрс багтсан байна.

1982 оноос эхлэн дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчинд "Алтан бөмбөг" шагналыг гардуулах болсон түүхтэй юм.

Одоогийн байдлаар тунаж үлдсэн 23 тамирчнаас спортын сэтгүүлчид сонголт хийж, ирэх арванхоёрдугаар сар гэхэд 3 хөлбөмбөгчний нэр шалгарч үлдэх юм. Харин 2015 оны 1-р сарын 12 гэхэд Цюрих хотноо Алтан бөмбөгийн эзэн тодрох учиртай юм.

Энэ удаад шилдэг дасгалжуулагчаар Реал Мадридийн Карло Анчелотти, Ювентус болон Италийн үндэсний хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Антонио Конти, Бавари Мюнхений Пеп Гвардиолло, Германы үндэсний шигшээ багийн Йоахим Лоу, Челсигийн Хосе Маурино, Нидерландын шигшээ баг, Манчестер Юнайтедийн Луис ван  Гаал нарын зэрэг дасгалжуулагчдын нэрс багтсан байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж