Өнөөдөр УИХ-ын таван байнгын хороо хуралдах байсан ч Өргөдлийн байнгын хорооноос бусад нь хуралдсангүй, төрийн ордон нам гүм өнжлөө. Ерөнхий сайдыг огцруулах, Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх байсан ч хуралдаанууд бүгд тодорхойгүй шалтгаанаар хойшлоод байна. харин дөнгөж сая УИХ-ын гишүүн М.Зоригт өөрийн твитер хуудаснаа “Маргааш өглөө намын бүлэг хуралдаж, Н.Алтанхуяг мэдэгдэл хийх болсон тухай зар ирлээ” гэж жиргэлээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ямар мэдэгдэл хийх бол?
С.ОТГОН