Малын хулгайтай тэмцэх чадавхиа нэмэгдүүлнэ | News.MN

Малын хулгайтай тэмцэх чадавхиа нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2014.10.29-нд нийтлэгдсэн

Малын хулгайтай тэмцэх чадавхиа нэмэгдүүлнэ

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр хуралдлаа. Уг хуралдаанаар Малын хулгайтай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн талаар холбогдох албаныхан, Хууль зүйн сайдыг байлцуулан хэлэлцсэн юм.

Төрөөс мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр олон арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байгаа ч хулгайн гэмт хэрэг буурахгүй байгаа аж. Мал хулгайлах гэмт хэрэг өнгөрсөн 2011 онд 1169, 2012 онд 1376, 2013 онд 1435 бүртгэгдэж сүүлийн гурван жил дарааллан өссөн ба гэмт хэргийн илрүүлэлт 10,2 хувиар буурчээ. Малын хулгайн гэмт хэрэг үйлдэж буй хүмүүсийн 52,1 хувь нь ажилгүй иргэд байгаа бөгөөд гарсан хулгайн 80 гаруй нь малаа бэлчээрт эзэнгүй орхисонтой холбоотой аж. Хөдөө орон нутагт ядуурал, ажилгүйдэл нэмэгдэж, орлогын тогтвортой эх үүсвэргүй иргэд малын хулгайн гэмт хэрэг үйлдэх нь нэмэгдэж  байгааг энэ хэлэлцүүлгийн үеэр ч мөн дурдаж байв. 2004 онд батлагдсан дээрх хуулийн хүрээнд мал хулгайлсан иргэдийн 47 хувьд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доош гэсэн үндэслэлээр эрүү үүсгэгдээгүй аж.

Б.ХАНД

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2014-10-29 202.179.10.150

Энд бичигдсэн сэдэв гарчигнаасаа эхлээд л буруу байна,малын хулгайтай тэмцэх чадавхи суларсан юм биш,чадавхийг нь зориуд сулруулсан,өөрөөр хэлвэл мал хулгайлах гэсэн зүйл ангийг эрүүгийн хуулиас зориуд авч байхгүй болгосоноор малын хулгай гаарч,хулгайч нар ял завшиж малчид олон жил хохирч цөхөрсөн,яах гэж ийм юм хийсэнээ тэр хуулийн зүйл ангийг байхгүй болгосон хүн-хүмүүс хариулах биз,хариуцлага тооцох ч цаг нь болсон л байх.

Avatar

Отгонбаяр 2014-10-29 119.40.97.114

Би 8-9 адуугаа алдаад араас нь явж явж хулгайчийг нь бараг илрүүлсэн. Цагдаад өгсөн нэг ч төгрөгний нөхөн төлбөр энэ тэр аваагүй. Ерөөсөө малын хулгайг таслан зогсоох асуудал нь Монгол улсын өөрийн гэсэн хиймэл дагуул, тоо бүртгэлийн нэгдсэн сан, хөдлөлийн тайлан мэдээ энэ хэдийг л үнэнчээр хийгээд аваад явхад хулгайн асуудал болон олон зүйл шийдэгдэнэ. Зөвхөн цаг хугацааг хүлээх биш урдаас нь угтуулж ажил хэрэг болгох шаардлагатай.

Avatar

Зочин 2014-10-29 103.229.120.84

Хичнээн жил энэ мэтээр хоосон элийрсээр байтал хулгайн гайгаар шилэгдэж алга болсоор олигтой гэх малчгүй болж, дандаа гологдлууд нь үлдэх юм байна доо.

Avatar

njuty 2014-10-29 202.179.10.150

Судлагаа байхгүй,бодлогогүй,мэдэмхийр ч асуудалд хандах эцэстээ юунд хүрдэгийн тодорхой ужишээ энэ,2002 онд өөрөөсөө өөр хууль мэддэг хүн байхгүй гэж мэдэмхийрсэн нэг их мэдэгч эрүүгийн хуулиас мал хулгайлах гэсэн зүйл ангийг авч хаяад энэ хэргийг иргэдийн өмчийн хулгайн зүйол ангид нэгтгэсэнээс болоод бусдын нэг хонь хулгайлахад хохирол нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрдэгүй учраас эрүү үүсгэхээ больж,хулгайч нар хонийг нэг нэгээр нь цувуулан хулгайлаж ял завшдаг болж малчид хохирч малын хулгайг гааруулсан түүхтэй ,үүнийгээ эргэж харах болсондоо.

Avatar

hulgai deerem 2014-10-29 150.129.140.242

Yaruu nairagch Zunduin Dorj HEL hil Mal 3-taigaa baihad Mongol alzahgui gesen baidag. Edugee manaid ulamjlalt maliin hulgai gaarch deer ni shine turliin hulgai-deerem geh avilga heel hahauuli gutamshigatai muuhai gazar avsan baigaag bugd harj yarij jigshij baih shigee.

Avatar

47 huvi 2014-10-29 150.129.140.242

Orlogo baihgui yaduugaas bolj maliin hulgai chdiin 47 huviig heregsehgui bolgojee. turees yaduuchuudiig mal hulgailahaas oor argaguig huleen zovsheerch baigg yum baina gej humuus oilgoj baina.

Avatar

Зочин 2014-10-29 103.229.122.44

Belcheert ezengui orhihoor hulgailah n tegeed zov uu? Ajilgui yaduu geed hunii zovj baij osgoson, ih hodolmor mongoor osgoson mal iig hulgailj mah bolgood zarah n zov uu? Olon yum ***** bailgui shuud hatuu yal og. 10-20 dahin ih mongo toluul, chadahgui bol tsustai n hutgaj tashuurd huruu sarvuug n tasdaj haya. Ingej baij l maliin hulgai ugui bolno. Muu yumand hatuu shiitgel l taarna.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж