Үл хөдлөх хөрөнгө зуучлалын эрх зүйн орчныг сайжруулна

Хуучирсан мэдээ: 2014.10.29-нд нийтлэгдсэн

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын эрх зүйн орчныг сайжруулна

Одоогоор улсын хэмжээнд үл хөдлөх хөрөнгө зуучлалын 90 орчим компани бүртгэлтэй байдгаас хагас нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг байна. Харин Үл хөдлөх хөрөнгө зуучлалын нэгдсэн холбоонд үүнээс 20 гаруй компани бүртгэлтэй байдаг ажээ.

Барилгын салбар хөгжиж, бүтээн байгуулалт нэмэгдэхийн хэрээр үл хөдлөх хөрөнгийн зуучлалын компаниуд нэмэгдэх хандлагатай байдаг бөгөөд цаашдаа салбарыг зохицуулах хууль эрх зүйн орчинг сайжруулах хэрэгтэйд салбарынхан санал нэгдэж байна. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хууль, Нотариатын тухай хууль, Барилгын тухай хууль зэрэг тодорхой хэдэн хуулиас ихээхэн шалтгаалдаг байна. Тиймээс Үл хөдлөх хөрөнгө зуучлалын нэгдсэн холбоо, Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Үл хөдлөх хөрөнгийн арилжаа, зах зээлийн хөгжлийн зөвлөл хамтран дээрх холбогдох хуулийн заалтуудад тусгах саналыг нэгтгэн холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр ажиллаж буй ажээ.

Б.МИШЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж