Дэлхийн III дайн ч хүний өсөлтийг зогсоож чадахгүй

Хуучирсан мэдээ: 2014.10.29-нд нийтлэгдсэн

Дэлхийн III дайн ч хүний өсөлтийг зогсоож чадахгүй

 

Дэлхийн хэмжээний сүйрэл, өвчний тархалт нь дэлхийн хүн амын өсөлтийг зогсоож чадахгүй гэсэн дүгнэлтээ Австралийн эрдэмтэд шинжлэх ухааны PNAS сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэлдээ бичжээ.

 

Дэлхийн хүн амын өсөлтийн сүүлийн мэдээлэлд дүгнэлт хийсэн тэд ийм үр дүнг хэлж байна. Эрдэмтдийн тооцоогоор 2100 он гэхэд дэлхий дээр 10,4 тэрбум хүн амьдарч байх ажээ.

 

Тэдний өсөлтийг дэлхийн хэмжээний гамшиг, өвчний тархалт, дэлхийн дайн ч зогсоохгүй хэмээн эрдэмтэд үзлээ. Энэ судалгаандаа тэд дэлхийн нөөц баялагт ариг гамтай хандах, тэднийг ашиглах шинэ хөтөлбөрүүдийг бий болгох хэрэгтэй хэмээн уриалжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж