Эбола хижгийн дэгдэлт жил хүртэл үргэлжлэнэ

Хуучирсан мэдээ: 2014.10.29-нд нийтлэгдсэн

Эбола хижгийн дэгдэлт жил хүртэл үргэлжлэнэ

Фото: EPA / BODO MARKS

 

Эбола вирусийг өдөөсөн өвчний (ЭВӨӨ) Баруун Африк дахь дэгдэлт “зургаан сараас нэг жил хүртэл” үргэлжилж магадгүй гэсэн дүгнэлтийг уг вирусийг  1976 онд нээх үйлст нь зүтгэж явсан Бельгийн нэртэй микробиологч Питер Пиот хийлээ. Тэрээр Гонконгт шинжлэх ухааны бага хуралд оролцрж байна.

 

"Халдвар авсан хүмүүсийн тоо сард хоёр дахин нэмэгдэж байгааг бид өнөөдөр харж байна” хэмээн эрдэмтэн хэлснийг South China Morning Post иш татав. Түүний хэлж буйгаар, ЭВӨӨ-ний эсрэг  вакцинийг гурван компани бүтээж байгаа бөгөөд аль нэг эмний туршилтынх нь үр дүн зөвхөн хоёрдугаар сарын эхээр л бэлэн болох ажээ.

 

Тархалтыг яаж хяналтдаа авах вэ?

 

Профессорын хэлж буйгаар,  өвчний дэгдэлтийг хяналтдаа авах шилдэг арга нь 10 минутын дотор ЭВӨӨ-нийг илрүүлэх “аюулгүй ба хямд” цусны шинжилгээ болох гэнэ.

 

Вирусийг тархалтын талаар тэр хэлэхдээ, Хятадад гарч ирэх өндөр магадлал байна гэв. “Африкт одоо асар их тооны хятад хүмүүс ажиллаж байна. Тиймээс Хятадад өвчин дэгдэх аюул их юм. Нэг цагт л тэр нь гарч ирэх нь дамжиггүй” гэж Лондон хотын  Ариун цэврийн болон халуун бүсийн анагаахын сургуулийн захирал бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөх  Пион хэлэв. Хятадын эмнэлэгүүдэд “стандартын тогтсон журамыг тэр болгон барьдаггүй учраас” аюулын эрсдэл өндөр  хэмээн тэр  тэмдэглэв.

 

Гонконг, Гуанжоу зэрэг хотуудын  нисэх буудлуудад Баруун Африкаас ирж буй зорчигчдод тавих  чангатгасан хяналт байхгүй байгааг эрдэмтэн хэлж байна. Түүний хэлснээр Африкаас ирж буй хүмүүсийн хяналтыг тэд онгоцонд суухын өмнөөс хийх хэрэгтэй гэнэ.

 

Вирус агаар, амьсгал, шингэнээр дамжин халдварладаг гэснийг гэрчлэх зүйл алга байгааг тэр санууллаа. ДЭМБ-ын хамгийн сүүлийн мэдээгээр ЭВӨӨ-ний халдвар авсан хүний тоо 10141 болсон ба ЭВӨӨ-нөөр 4922 хүн нас барсан байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж