Ким Чен Ун шагайндаа мэс засал хийлгэжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.29-нд нийтлэгдсэн

Ким Чен Ун шагайндаа мэс засал хийлгэжээ

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун зүүн хөлнийхөө шагайнд мэс засал хийлгэсэн болохыг Өмнөдийн тагнуулын албанаас мэдээллээ. Түүний өвчний шалгаан нь хэт таргалалт, тамхи их татах, завгүй байдалтай нь холбоотой гэнэ. Ким Чен Ун өнгөрсөн есдүгээр сарын 3-нд Хойд Солонгосын үндэсний телевизээр гарснаас хойш сар гарангийн хугацаанд эзгүй байсан юм. Хөдөлмөрийн намын чухал хурал, баяртаа ч оролцоогүй түүнийг олон улсын хэвлэлд нас барсан, төрийн эргэлтээр гэрийн хорионд орсон гэх мэтээр бичиж байв. Гэтэл Ким Чен Ун энэ аравдугаар сарын 14-нд дахин Хойд Солонгосын телевизээр гарснаар худал цуурхлууд эцэс болжээ. Ким Чен Ун удаан хугацааны дараа олны өмнө гарч ирэхдээ таяг тулсны дээр бага зэрэг турсан байжээ.

 

Ким Чен Ун хоёр ахтай боловч зарим нэг шалтгаанаар Ким Чен Ирийн суудлыг залгамжилж чадаагүй юм. Харин Ким Чен Уныг эзгүй хооронд түүний эмэгтэй дүүг Хойд Солонгосын удирдагч болж магадгүй гэх хардлага нэлээд газар авсан юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Associated Press

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж