Нүүрс, зэсийн баяжмалын экспорт өсчээ

Хуучирсан мэдээ: 2014.10.29-нд нийтлэгдсэн

Нүүрс, зэсийн баяжмалын экспорт өсчээ

Ашигт малтмалын газраас өнгөрсөн есдүгээр сарын байдлаар уул уурхайн гол бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон экспортын дүн мэдээг нэгтгэн гаргажээ. Тодруулбал, есдүгээр сарын байдлаар зэсийн баяжмалын үйлдвэрлэл  493.5 мянган тонн, молибдений баяжмал /47 хувийн агуулгад шилжүүлснээр/ 3.0 мянган тонн, нүүрсний олборлолт 15.9 сая тонн, алтны 7.7 тонн, хайлуур жоншны баяжмал 287.3 мянган тонн байна. Мөн төмрийн хүдрийн үйлдвэрлэл 5.8 сая тонн, цайрын баяжмалын үйлдвэрлэл 71.9 мянган тонн байсан ажээ. Үүнийг өнгөрсөн оны есдүгээр сарын байдалтай харьцуулбал, зэсийн баяжмал 37.0 хувь, төмрийн хүдэр 30.9 хувь, хайлуур жоншны баяжмал 67.9 хувь  тус тус өссөн болохыг албаныхан онцоллоо.

Экспортын хувьд, есдүгээр сарын өссөн дүнгээр 13.5 сая тонн нүүрс экспортолсон бол зэсийн баяжмал 966.2 мянган тонн, молибдений баяжмал 2.5 мянган тонн, жонш 228.2 мянган тонн, төмрийн хүдэр 4.1 сая тонн, цайр 80.4 мянган тонн, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 5.1 тонныг тус тус экспортолжээ. Энэ хэмжээг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад нүүрсний экспорт 18.7 хувь, зэсийн баяжмал 2.1 дахин өссөн үзүүлэлттэй байгаа ажээ.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж