“Оюутолгой”-н нөөцөд тодотгол хийжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.29-нд нийтлэгдсэн

“Оюутолгой”-н нөөцөд тодотгол хийжээ

 “Оюутолгой”-н нөөцөд тодотгол хийсэн талаар Ашигт малтмалын газраас мэдээллээ. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн энэ сарын хуралдаанаар “Оюутолгой”-н бүлэг ордын нөөцийн тодотгол тооцооны тайланг хэлэлцсэн байна. Үүгээр ”Оюутолгой” ордын 2009 оны батлагдсан нөөцийг шинэчлэн тооцоолж, зэс 44 сая 595 мянган тонн, алт 1.9 мянган тонн, мөнгө 11.9 мянган тонн, молибден 205 мянган тонн нөөцтэй гэж тодотгол хийжээ.

Сануулахад, 2010 оны гуравдугаар сарын 31-нд “Оюутолгой” ордын нөөцийг үр ашигтай болон тодорхой нөхцөлд үр ашигтай нөөц гэж хоёр ангилсан байдаг. Үр ашигтай нөөцийн хувьд, 2,6 тэрбум тонн хүдэр, 25.3 сая тонн зэс, 1028 тонн алт, 81 мянга 600 тонн молибден, 6 мянга 145 тонн мөнгөний нөөцтэй гэж баталсан. Харин тодорхой нөхцөлд үр ашигтай нөөцийн тухайд, 3,7 тэрбум тонн хүдэр, 19.6 сая тонн зэс, 810 тонн алт, 75 мянга 500 тонн молибден, 5,905 тонн мөнгөний нөөцтэй гэж баталсан байдаг юм.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж