Монголын рок поп урлагийн төлөөлөл болсон хамтлаг дуучдын тоглолтыг “Стрингс” клубынхэн зохион байгуулсаар байна. Энэ удаад “Номин талст” хамтлагийн 10 жилийн ойн тоглолтыг сонсогч, фэнүүдэд нь хүргэх юм.
“Номин талст” хамтлагийнхан 10 жилийн ойн тоглолтоо гурвуулаа дуулж үзэгчдэд сонирхуулах бөгөөд дөрвөн гишүүнтэй хамтлаг гурвал хоолойгоор хэрхэн дуугархыг сонирхосон үзэгчид чамгүй байгаа аж.
Тус тоглолтын тасалбар 40, 100 мянган төгрөг, 100 ам.долларын үнэтэй. Хамгийн сонирхолтой нь тэдний 100 ам.долларын болон 100 мянган төгрөгийн тоглолтын тасалбар дуусчээ. Эдийн засгийн хямралтай үед тэдний хамгийн үнэтэй тасалбар түрүүлж дууссан нь хачирхалтай хэдий ч өнөө орой тэдний тоглолтыг үзэх хүсэлтэй үзэгчид 40 мянган төгрөгийн тасалбарыг худалдан авах боломжтой ажээ.
Э.ТЭКҮ