Нийслэлийн удирдлагууд Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ | News.MN

Нийслэлийн удирдлагууд Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2014.10.29-нд нийтлэгдсэн

Нийслэлийн удирдлагууд Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын орлогч нар, Нийслэлийн үе үеийн удирдлагуудыг төлөөлж  УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн М.Энхболд болон гадаадын зочид төлөөлгчид “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, Сүлдэт хуур цэнгүүллээ.

Одоогоос 375 жилийн тэртээ 1639 онд өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж,  1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойхно хэсэгт 1994 онд дурсгалын “Мэлхийт” хөшөөг босгож, нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон юм.

Нийслэлийн ИТХ-ын Д.Баттулга “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх үеэр “Үүсэн байгуулагдаад дөрвөн зууны нүүрийг элээсэн, эсгий туургатны нийслэл Улаанбаатар хот маань арвин баялаг түүхтэй бөгөөд үүссэн цагаасаа хойш монголын нийгмийн улс төр, соёл, эдийн засгийн гол төв байж, өдрөөс өдөрт жилээс жилд өргөжин тэлж өнөөдөр 375 жилийнхээ ойтой золгож байна. Нийслэлийн шинэчлэлийн багаас энэ өдрийг хийсэн ажлаа дүгнэх, ард түмэндээ танилцуулах, хийх ажлаа төлөвлөх өдөр болгон тэмдэглэж байна” гээд Нийслэлийн иргэддээ  375 жилийн ойн баярын мэндийг хүргэж айл бүрийн амьдралд аз жаргал, инээд баясал, хөгжил дэвшлийг хүсэн ерөөлөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-29 103.229.121.236

teneg aruud yumdaa gej

Avatar

zochin 2014-10-29 202.179.20.206

iamai daa

Avatar

настан 2014-10-29 103.229.120.84

М.Энхболд яасан таагүй царайтай харагдаж байх юм бэ, уг нь Нийслэл энэнд хамаг л шим шүүсээ харамгүй өгсөн дөө. Олны өмнө магнай тэнэгэр сэтгэл өөдрөг байж чадахгүй байхыг бодоход шуналын гал нь бөхөх биш улам л бадарч байгаа юм байна даа

Avatar

Зочин 2014-10-29 103.229.121.182

энэ мэлхийн хөшөөг яагаад хүндэтгэл үзүүлэх болгосон вэ манай улсад байхгүй байгаагүй ч үгүй болуу ер нь өөрийн нутаг орны тодотгол амьтан газар нутаг үндэслэгчийн хөшөөнд хүндэтгэл тавьдаг баймаар харин ч сүсэглэвэл бүр буруугаар ойлгогдохоор бодохоор санаа төрөх юм харин хот маан ингэж тэмдэглэдэг өдөртэй болсон нь Улаанбаатарчууд омогшиж бахархадаг иргэд болно

Avatar

Irgen 2014-10-29 103.229.120.123

Niisleliin udirdlaguuddaa mash ikh bayarlalaa. UB hot uneheer goyo saikghan, bidnii amdral utga uchirtai bolj baigaad bayartai baina.Bairnii urd hurtel boroonii usnii shugam hooloi taviad zam zasagdaj huuhdiin togloom hurtel shinechlegdej uneheer ikh eerchlelt hiigdej baigaag haraad baharhaj baina.Bidnii amdrald oiriin 20 jild iim yum hiigdejbaigaagui yum shuu, uneheer bayarlaj baina.

Avatar

Зочин 2014-10-29 218.191.5.15

Irgediin hurliin darga "Ял" malgai omsson bkh yum?!

Avatar

Зочин 2014-10-29 120.18.178.112

Melhiitei hoshoog ni urdaas ni haruulj bolsongui yu! Hamgiin suuld hoinoos ni gants avsan baih um.Hun harah geegui hoshoog ni harah gesen umsan. Batuul er sonin bish baina

Avatar

Энэ юу гэдэг жүжиг вэ 2014-10-29 127.0.0.1

задгай тайзтай энэ жүжгийн нэр юу вэ?

Avatar

Зочин 2014-10-29 202.72.245.152

хүндэтгэл үзүүллээ гэж бичихээ болиоч ээ. буруу шүү дээ.

Avatar

зочин 2014-10-29 202.179.20.225

иргэдийнхээ төлөө ганц өдрийг олон нийтийн амралтийн гээд заралсан бол олон иргэд баярлах байсан байх даа дарга нараа

Avatar

зочин 2014-10-29 202.179.20.225

олон нийтийн амралтын өдөр биш гэж заралчаар дарга нараа өөрсдөө баяр болгоод тэмдэглээд явж болж байгаа юму

Avatar

зочин 2014-10-29 202.179.20.225

оон нийтийн амралтын өдөр биш гэж заралчаар дарга нараа өөрсдөө баяр болгоод тэмдэглээд явж болж байгаа юмуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж