“Мухар гудамж” тун удахгүй | News.MN

“Мухар гудамж” тун удахгүй

Хуучирсан мэдээ: 2014.10.29-нд нийтлэгдсэн

“Мухар гудамж” тун удахгүй

Энэ удаад “LVA” энтертайментийнхан “Action drama” жанрын бүтээлээ үзэгчдэд толилуулахад бэлэн болжээ. “Мухар гудамж” киноны үндсэн зураг авалтууд дуусч уран бүтээлчид эвлүүлгийнхээ ажилд орсон байна.

Тус киноны продюсероор жүжигчин Д.Лхагва ажиллаж, кино зохиолоо найруулагч Д.Баярсайхантай хамтран бичжээ. Харин киноны ерөнхий найруулагчаар Д.Баярсайхан, ерөнхий зураглаачаар “Idea source” студийн О.Эрдэнэбат нар ажиллаж байгаа юм. Харин киноны гол дүрд Д.Лхагва, Соёлын тэргүүний ажилтан, дуучин, жүжигчин Д.Сунрапова, Драмын театрын жүжигчин Ц.Цэрэнболд, Соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатар Гавьяат жүжигчин Ж.Дарамсүрэн, Ардын жүжигчин П.Цэрэндагва зэрэг уран бүтээлчид тогложээ.

Э.ТЭКҮ

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж