Элэгний вирусын эсрэг эмийг бүртгэхэд бэлэн гэв | News.MN

Элэгний вирусын эсрэг эмийг бүртгэхэд бэлэн гэв

Хуучирсан мэдээ: 2014.10.29-нд нийтлэгдсэн

Элэгний вирусын эсрэг эмийг бүртгэхэд бэлэн гэв

Аливаа эм тавигдах чанар, аюулгүйн байдлын шаардлага өндөр байдаг ба ялангуяа архаг, далд хэлбэрийн С вируст гепатитын эмчилгээг зөв, оновчтой хийгээгүйгээс өвчнийг сэдрээх улмаар эрүүл мэндийн эрсдэлд оруулах аюултай. АНУ-ын Gilead Sciences компани нь “Access” буюу “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд элэгний С вирусийг эмчлэх Sovaldi (софосбувир) эмийг Канад улсын Patheon Inc үйлдвэрт гэрээгээр үйлдвэрлүүлэн Монгол улсад худалдах зорилгоор уг эмийг бүртгүүлэх хүсэлтийг 2014 оны 07 дугаар сард ЭМЯ-нд ирүүлсэн. Уг хүсэлтийг яамны дэргэдэх Хүний эмийн зөвлөлийн 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар хэлэлцсэн бөгөөд бүртгэлийн журмын зарим заалтыг хангаагүй учраас бүртгэлийг түр хойшлуулаад байна. Үүнд:

1. Бүртгүүлэхээр ирүүлсэн эмийн нэр нь “Совалди” гэж байхад АНУ-ын Эм, хүнсний зохицуулалтын агентлаг (FDA)-аас олгосон эмийн бүтээгдэхүүний гэрчилгээнд уг эмийн нэрийг “Солвалди” гэсэн байна. Ийнхүү нэрийн зөрүүтэй байгааг тодруулах шаардлагатай.

2. Монгол улсад бүртгүүлэх “Access” буюу “Хүртээмж” гэсэн сав баглаа , хаяг шошго бүхий эмийн дээжийг ирүүлээгүй бөгөөд харин АНУ-ын зах зээлд худалдаалагдаж байгаа эмийн загвар дээжийг явуулсан байна. Энэ нь тухайн эмийн гарал, үүсэл тодорхой бус байгааг харуулж байна.

3. Бүртгүүлэх импортын эм нь тухайн үйлдвэрлэсэн орондоо 3-аас доошгүй жил хэрэглэсэн байх заалтыг хангаагүй болно /Sovaldi (софосбувир)-г 2013 оны 11-р сард Европын холбооны эмийн агентлаг, 2013 оны 12-р сард АНУ, 2014 оны 1-р сард Канад улсад тус тус бүртгэсэн байна/.

Хүний эмийн зөвлөлийн дээрхи шийдвэрийг АНУ-ын Gilead Sciences компаны төлөөлөгчид болон түүний Монголд дахь албан ёсны гэрээт борлуулагч Омбол ХХК-д 2014 оны 09-р сард танилцуулсан ба тус компаны төлөөлөгчид дээрх шаардлагыг хүлээн авч, бүртгүүлэхээр өгсөн бүх материалаа буцаан авсан болно. Холбогдох материал бүрдсэн үед уг эмийг улсын эмийн бүртгэлд бүртгэх боломжтой.

ЭМЯ-ны Хүний эмийн зөвлөл

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-29 103.9.89.82

Aluur chidaa 3 jil huleene gevel 2017 on hurtel huleeh bolj bna uu, ted hongolottoi uneer ogoh gej baigaa uls yu gej ahij manaid materialaa iruulehev de, ondor uneeree zarsan ni tedend ashigtai shde. Ene dampuu Eruul mendiin yam, ter dampuu juramtaigaa dald oroosoi, ene hoorond hichneen hunii ovchin hunderch havdar boloh bol, hed ni amia aldah bol, aluurchidaa. Ta nariig medej bna avilgaa, huvia avah geed l ta nar hodlohgui baigaa shde, ternees bish ta nart mongol hunii ami eruul mend chuhal bish. iim tortoi baisnaas baigaagui ni deer.

Avatar

zochin 2014-10-29 183.177.98.10

ma nar sain bodoj shiideh heregtei.Mongol huniig emiin klenikiin turshiltand oruulah gej bna.ooroo ug em turshiltand ybaa.uildberees garaad 1jil boloogui bna.

Avatar

ЭМЯ хамгийн мундаг яам 2014-10-29 202.21.100.92

Манай төр өөрөө ямар муухай хүнд сурталтай вэ гэдгээ харуулсан байна. Новшнуудын ажил хийдэг гэж юу байсийм. Хэдэн төгрөг хаанаас яаж цохих вэ гэдэг дээр толгой нь мундаг ажиллаж байгаа, тэрнээс энэ салбарт юу хамгийн хүнд байна юуг эхний ээлжинд яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байна гэдэг дээр толгойгоо ажиллуулахыг хүсэхгүй байгаа нь илт харагдаж байгаа биз дээ. Ямар сайндаа эрүүл мэндийн салбарт элэгний өвчлөл, сэтгэцийн өвчлөл, зүрхний шигдээс зэрэг ангилал болон үхэх төөргөөрөө дэлхийд сүүлээсээ тэргүүлж байх вэ дээ. ЗГ-н шинэчлэл гэж дахиж битгий хуцацгаагаад байгаарай

Avatar

ard tumen 2014-10-29 103.9.91.146

yun 3 jil naad emiig chin mglchuud huleej bn tenegtdeg bn sh d

Avatar

Zochin 2014-10-29 112.72.13.19

Manguural gedeg l ene baih daa

Avatar

ӨАЫАӨ 2014-10-29 150.129.141.248

ЖУРМАА ӨӨРЧЛӨӨД ХУРДАН ОЛОН ИРГЭН АВРАХ ХЭРЭГТЭЙ. ЕРӨНХИЙ САЙДАА ИЙМХЭН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЗАЙЛАА. УДВАЛАА ДАГУУЛААД ЗАЙЛ АЛТАНХУЯГАА

Avatar

kjgkjg 2014-10-29 150.129.141.248

ЖУРМАА ӨӨРЧЛӨӨД ХУРДАН ОЛОН ИРГЭН АВРАХ ХЭРЭГТЭЙ. ЕРӨНХИЙ САЙДАА ИЙМХЭН АЖ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЗАЙЛАА

Avatar

kjgkjg 2014-10-29 150.129.141.248

ЖУРМАА ӨӨРЧЛӨӨД ХУРДАН ОЛОН ИРГЭН АВРАХ ХЭРЭГТЭЙ. ЕРӨНХИЙ САЙДАА ИЙМХЭН АЖ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЗАЙЛАА

Avatar

даапаалж байх шив 2014-10-29 203.194.114.92

удвалын томилгооны түшмэд цэргүүд ж.амарсанаа дэд сайдынхаа хийж байгаа ажил болгоныг унагаж ирсэн шүү дээ.одоо бүр улаан цаймдаа гарч төрийн яамны нэр ашиглаж ард түмнээ 3 жилийн дотор үхэх нь үх гэж даажигнадаг болж дээ.

Avatar

Зочин 2014-10-29 202.126.91.151

эмийн бизнес нь хар тамхи мансууруулах бодисын дараа ордог хамгийн ашигтай бизнес байдаг. Монголд иймээс улсын эмийн үйлдвэрүүдийг хамгийн түрүүнд хувьчилж авцгаасан даа муу шуналтанууд. Гадаадын энэ эмийг оруулж ирээд монгол иргэдэд үнэгүй өгөх шаардлага цаад талаас нь тавьсан гэсэн. Яагаад оруулахгүй, бүртгэхгүй байна вэ гэхээр элэгний энэ төрлийн бусад эмүүдийн борлуулалтанд хаалт, шавар болох учраас эм импортлогч компаниуд татгалзаад байгаа нь тэр, Монголд 2 том импортлогч бий. Эзэд болон төлөөний этгээд нь УИХ-д суудаг.Тэд нарт хувийн эрх ашиг гэж бий,харин өвчтөн хүн шиг амьдрах нь бүү хэл үхэж үрэгдэх нь тэдэнд падгүй.

Avatar

Зочин 2014-10-29 112.72.13.6

энэ эм үйлдвэрлэгдээд 2хон жил болж байгаа, клиникийн туршилтын шатандаа явагдаж байгаа эм. Монголчууд үнэгүй юманд нугасгүй, элэгний С вирус монголд тархалт ихтэй болохоор туршилтын туулай болгох гээд байгаан бишүү

Avatar

Зочин 2014-10-29 202.126.91.151

эмийн бизнес нь хар тамхи мансууруулах бодисын дараа ордог хамгийн ашигтай бизнес байдаг. Монголд иймээс улсын эмийн үйлдвэрүүдийг хамгийн түрүүнд хувьчилж авцгаасан даа муу шуналтанууд. Гадаадын энэ эмийг оруулж ирээд монгол иргэдэд үнэгүй өгөх шаардлага цаад талаас нь тавьсан гэсэн. Яагаад оруулахгүй, бүртгэхгүй байна вэ гэхээр элэгний энэ төрлийн бусад эмүүдийн борлуулалтанд хаалт, шавар болох учраас эм импортлогч компаниуд татгалзаад байгаа нь тэр, Монголд 2 том импортлогч бий. Эзэд болон төлөөний этгээд нь УИХ-д суудаг.Тэд нарт хувийн эрх ашиг гэж бий,харин өвчтөн хүн шиг амьдрах нь бүү хэл үхэж үрэгдэх нь тэдэнд падгүй.

Avatar

Зев 2014-10-29 150.129.140.14

Зев зев

Avatar

хэхэ 2014-10-29 103.229.123.121

3 жилийн дотор хэдэн хун мажийж хэд нь евчин нь хундрээд эдгэх аргагуй болох болоо. туунээс гадна с вирус тараадаг гол зам нь шудний эмнэлэгууд болоод байгааг мэддэг газар байна уу вирустэй эсэх талаар магадлагаа шаарддаг хувийн шудний эмнэлэг бараг байхгуй гэхэд болно. уунийгээ янзлаж тархаж байгаа замыг нь хаахгуй бол халдвар буурах юм уу

Avatar

Зочин 2014-10-29 103.229.120.220

Танай зөвлөлийнхөнд зориулаад Баабар саяхан маш ойлгомтойгоор нийтлэл бичсэн байсан. Эрхэм хүний эмийн зөвлөлийнхөн ухаарч уншаарай. манайд дахиж ийм боломж олдохгүй шүү. Канадын эмийн үйлдвэрлэгчид энэ зэргийн судалгаагаа хийгээд (туршилт биш шүү) мөн эмээ хямд нийлүүлчих газар африкийн орнуудаар дүүрэн л байна. Ер нь тэгэж ч ирсэн. Хэн ч хохироогүй өнөөдөр анагаах ухаан улам хөгжөөд байна. тэд Монголыг гуйхгүй шүү. Боломжийг алдав!!!!

Avatar

Зочин 2014-10-29 103.229.120.220

Юугаа солиороод 3 жил энэ тэр гээд байгаа дуракууд вэ? хэдэн зөвлөл нэртэй дуракууд та нар дэлхийн анагаах ухааны салбараас 100жилээр хоцорч яваагаа ер нь мэддэг юм уу?!!! хамгийн сүүлийн үеийн ололт анагаах амжилтаас оруулж ирээд суралцаж ард олноо эдгээхээ мэдэхгүй ойлгохгүй байна уу? эсвэл явцуу тэнэглэлээрээ ард иргэдээ хорлоод суух уу? наад уртгагүй журмаа маш яаралтай өөрчлөж энэ эмийг элдэв хүнд сурталгүй шууд бүртгэж ав. олон долоон тайлбар хэрэггүй шүү.

Avatar

zochin 2014-10-29 103.9.89.82

Aluur chidaa 3 jil huleene gevel 2017 on hurtel huleeh bolj bna uu, ted hongolottoi uneer ogoh gej baigaa uls yu gej ahij manaid materialaa iruulehev de, ondor uneeree zarsan ni tedend ashigtai shde. Ene dampuu Eruul mendiin yam, ter dampuu juramtaigaa dald oroosoi, ene hoorond hichneen hunii ovchin hunderch havdar boloh bol, hed ni amia aldah bol, aluurchidaa. Ta nariig medej bna avilgaa, huvia avah geed l ta nar hodlohgui baigaa shde, ternees bish ta nart mongol hunii ami eruul mend chuhal bish. iim tortoi baisnaas baigaagui ni deer.

Avatar

би 2014-10-29 202.179.20.223

С вирусын эм эболагийн/гоц халдварт өвчний үед хэрэглэх/ эм хоерыг харьцуулаад байхдаа яахав дээ. ер нь эм, хүнс чинь үндэсний аюулгүй байдалтай холбоотой тиймээс ийм болгоомжлол хэрэгтэй байгаа магадгүй үхэл амьдралын зааг дээр ирсэн тохиолдолд азаа үзэх л байхдаа энэ эмний хувьд байдаг л эм байна даа яарах хэрэггүй л юм шиг

Avatar

Зочин 2014-10-29 202.131.226.243

С вирус чинь монголд гоцын цаад гоц болчихоод байгаа юм бишүү

Avatar

Зочин 2014-10-29 202.131.226.243

Эбола монголд дэгдвэл энэ сард гарсан эмчлэх эмийг нь бас оруулж ирэхгүй 3 жилийн дараа оруулна гээд хамаг хүнээ алдаад дуусах улс юм уу, ямар айхтар хүнд суртал вэ

Avatar

би 2014-10-29 202.179.20.223

хүний эмийн зөвлөл зөв шийдвэр гаргасан байна ш дээ.ер нь үйлдвэрлэсэн газраа 3 жил хэрэглэсэн байх естой ингэхгүй бол монголчууд дээр туршилт хийж ч байж болно шүү тэгээд энэ эм чинь учиргүй үнэтэй гээд байгаа ш дээ тэгээд ч байдаг л эмний уламжлал байна билээ онцгой юм алга даа

Avatar

Зочин 2014-10-29 103.229.120.220

Тэнэгтээрэй чи. дэлхийн анагаах ухаанд шууд улс оронд туршилт явуулдаг нэг ч үйлдвэрлэгчид байхгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ талын мэдээлэл авчихаарай. Бүх туршилт дууссан. Харин эцсийн шатны судалгааны ажил хийхдээ манайд санал болгож байгаа хямд үнээр судалгаагаа хийдэг. ийм боломж бидэнд ганц л олдоно. Нэгэнт судалгааны шат дуусаад нийтэд зарлагдчихвал хэн ч бай 80мянган доллараар нь авахаас өөр сонголт байхгүй болно. Манай эрүүл мэндийн яамны зөвлөлийн хэдэн дуракууд ард түмэнд битгий гай болоорой!!!

Avatar

Зочин 2014-10-29 112.72.11.118

Tegeed burtguulsen orondoo 3 jil hereglesen baih yostoi gesen shaardlaga chini haanaas garsan yum be. Todorhoi bicheech ternii chin uurchilj boldoggui yum uu. Undur hugjiltei ornyuud bolno gesen yumyg heden buhiinhuu sheesiig shinjilj chadahgui gadaadad yavuuldag shinjilj chaddaggui mongolchuud muug ni shinjilj medeed baigaa yum uu. Jinhene hund surtal gegch ene kkk

Avatar

Зочин 2014-10-29 202.131.226.243

тэгээд 3 жилийн дараа бүртгэх юм уу

Avatar

Зочин 2014-10-29 202.131.248.54

tiim bololtoi yum. neg iimerhuu balai durem juramaa l barimtlaad nund surtaliin apparat boloood suuj baidag humuusiig odoo chaddag meddeg yumiig ni hiilgemeer bainaa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж