Чонын арьс хууль бусаар хилээр гаргахыг завджээ | News.MN

Чонын арьс хууль бусаар хилээр гаргахыг завджээ

Хуучирсан мэдээ: 2014.10.29-нд нийтлэгдсэн

Чонын арьс хууль бусаар хилээр гаргахыг завджээ

БНХАУ-ын иргэн хууль бусаар чонын арьс хилээр гаргахыг завдсан үйлдлийг гаалийн улсын байцаагчид өчигдөр/10.29/ илрүүлсэн талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь Гаалийн газрын ажилтнууд өчигдөр Улаанбаатараас Бээжин чиглэлийн онгоцоор зорчих гэж байсан БНХАУ-ын иргэний ачаа, тээш, цүнх зэргийг эрсдэлд тулгуурлан нарийвчлан шалгажээ. Шалгалтын явцад тусгай зөвшөөрөлгүй 17 ширхэг чонын арьс илэрсэн бөгөөд  гаалийн хяналт шалгалтаас нууцаар хууль зөрчин хилээр нэвтрэхийг завдсан тул энэ хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Б.МИШЭЭЛ

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2014-10-29 112.72.13.34

Өнөөдөр энэ юу ч биш ээ.улсын хамаг баялаг,алт эрдэнэсийг гадагш гаргачихаад ард түмнээ өлсгөөд ирвэл юу ч болж магадгүй цаг ирж байна шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж