Курдын Пешмерга дайчид Туркт иржээ

Хуучирсан мэдээ: 2014.10.29-нд нийтлэгдсэн

Курдын Пешмерга дайчид Туркт иржээ

 

Иракаас курдын 150 Пешмерга дайчин Сири дэх “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тулалдахаар Туркт иржээ. Тэдний нэг хэсэг нь өнөө өглөө /Х.29/ Туркийн зүүн өмнөд хэсгийн Шанлыурфа хотноо газардсан байна. Курдын Пешмерга дайчдыг Туркийн армийн цэргүүд дагалдан Сирийн Кобане хот руу хүргэх гэнэ. Харин үлдсэн хэсэг нь миномёт зэрэг зэвсэгт техникийн хамт газраар Туркийг хөндлөн туулан иржээ. Турк улс өнгөрсөн долоо хоногт  курдын зэвсэгт дайчдыг Сири рүү дамжин гарахыг зөвшөөрсөн аж.

 

Ирак, Сирийн нутаг дахь курд үндэстнүүд “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийн халдлага дайралтанд өртөөд буй юм. Ирак, Сирийн газар нутгийн нэлээд хэсгийг эзэлсэн “Исламын улс” бүлэглэлийн эсрэг АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл агаараас дайралт  үргэлжлүүлж байна. курдууд оршин суудаг Сирийн Кобане хотын төлөөх “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тулаанд 800 гаруй хүн амь үрэгдэж, 200 мянга гаруй хүн Турк руу дүрвэжээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж