УИХ-ын гишүүн О.Баасанхүү гандан буурахгүй гэнэ шүү. Тэрээр Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулахаар өнгөрсөн хаврын чуулганаар оруулж ирсэн ч гишүүдийн дэмжлэг авалгүй унасан. Гэвч эрхэм гишүүн өнөөх унасан төслөө энэ удаагийн намрын чуулганаар хэлэлцүүлэхээр дахин “чирээд” иржээ. Түүний хувьд “Байрнаас 500 метрийн зайд тамхи татна” гэснийг нь “Байрны гаднах хашаанаас 250 метр” гэж өөрчлөх ёстой гэж үзэж байгаа юм. Энэ төслийг маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийднэ.
Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” сонин