-Оросын ерөнхийлөгч улс орныхоо гол мэтгэлцээний талбараас үгээ хэлэв-
Орос орон дэлхийд онцгой байр эзлэнэ гэж шаардаагүй, манай сонирхлыг тооцоолж, хүндэтгээсэй гэдгийг бид зүгээр л хүссэн хэмээн Оросын ерөнхийлөгч “Валдай” чуулгын шинжээчдийн өмнө мэдэгдлээ. Олон улсын харилцааны талаар тэрээр Юпитер гэх аянгын бурхан ба буханд юуг зөвшөөрдөг, юуг зөвшөөрдөггүй тухай зүйр үг ишлэн “баавгай хэнээс ч асууж намбаганахгүй” гэсэн тайлбар өгөв.
Өнгөрсөн баасан гаригт Сочи хотноо болсон олон улсын мэтгэлцээний “Валдай” клубын XI хуралдааны төгсгөлийн чуулган дээр Оросын ерөнхийлөгч үгээ хэлэв. Энэ жилийн хуралдаан дээр Оросын даяарчлалын стратегийн тухай яриаг “эхийг нь эцээлгүй, тугалыг нь тураалгүйгээр” түүнээс хүлээж байв. Тэрээр улс орныхоо төлөвлөгөөний талаар өгүүлээд зогссонгүй дэлхийн геополитикийн орон зай дахь ерөнхий зураглалыг ярив.
Дэлхийн шинэ зүй зохицолд ерөнхийлөгч үгээ чиглүүлжээ. Эхлээд Путин, Орос орон хөршүүдийнхээ тусгаар тогтнолд өнгөлзөх болсон гэдгийг уг үндэсгүй зүйл хэмээн няцаав. “Орос орон дэлхийд онцгой тусгай байр байр шаардаагүй. Би үүнийг онцлох гэсэн юм. Бусдын сонирхлыг хүндэтгэн хүлээн авдгийн хувьд, бидний сонирхолыг тооцон үзэж байгаасай гэдгийг л бид хүсч байгаа юм” гэж тэр хэлэв. “Нэг туйлт ерөнц нь бүтэлгүйснээс одоо квази хоёр туйлт системийг (квази гэдэг нь quasi гэсэн “гэмээр”, “хоосон”, “төстэй” гэсэн утгыг илэрхийлсэн латин үг) бүтээхээр оролдож байна. АНУ-д бол Зөвлөлт ч бай, Иран эсвэл Орос, Хятад ч бай хамаагүй, бусдаас буруу хайн дэлхий дахин хувааж, дайсны дүрийг бүтээхээр оролдож байна” гэж Путин хэлэв.
“АНУ дэлхийг захирахыг хүсч байна”
АНУ-ыг эмх журам, тогтвортой байдлын шаардлагатай нөхцлийн шинэ хүчний харьцааг бүрдүүлэхийн оронд харин эсрэгээр зохицолгүйг гүнзгийрүүлсэн алхам хийсэн гэж тэр үзэв. “Хүйтэн дайны ялагчид гэгчид зөвхөн өөрийн дор, өөрийн сонирхолд нийцүүлэн бүх дэлхийг өөрчлөн дарж авахаар шийдсэн мэт сэтгэгдэл бүрэлдлээ. Хэрэв олон улсын харилцааны тогтсон систем, олон улсын эрх зүй, барьж, тэнцвэржүүлэх систем нь саад болоод ирэхээр түүнийг шууд л нураах ёстой, хуучирсан, үнэ цэнэгүй зүйл мэтээр зарлаж байна” гэж Путин мэдэгдэв.
Өмнөх арван жилүүдэд зовж, зүдэрч ихээхэн хүндрэлтэйгээр бий болгосон “тэнцвэржүүлэх” механизмыг эвдлэх ёсгүй гэдэгт Путин итгэлтэй байгаа ажээ.
“Ямар ч тохиолдолд, орлуулахаар ямар ч зүйл бүтээгээгүй байж юу ч эвлэн буулгах хэрэггүй баймаар. Эс тэгвээр бүдүүн хүчнээс өөр бусад хэрэгсэл үнэндээ үлдэхгүй. Ухаалаг шинэчлэл хийн олон улсын харилцааны системийн шинэ бодит байдалд тасан зохицох хэрэгтэй байлаа. Гэвч хүйтэн дайны ялагч гэж өөрийгөө зарласан АНУ бардам ихэмсэгээр тийм юм байгаад хэрэггүй гэж тооцон боджээ” хэмээн Путин хэллээ.
Мөн “Дэлхийн улс төрд янз бүрийн уншлага уншиж, бүгд дуугаа хураах үеийг эхлүүллээ. Эрх зүйн нигилизмын даралтын дор олон улсын эрх зүй өөрийн байрыг алхам алхмаар тавин өгч байна. Бодит байдал, шударга ёс нь улс төрийн зорилгын нийцлийн золиос болов. Хуулийн хэм хэмжээ нь дурын тайлбар, нэг талыг барьсан үнэлгээгээр солигдлоо. Энэ бүгдийн зэрэгцээ даяарчлалын хэвлэл мэдээлийн хэрэгслийн түгээмэл хяналтаар хүслийнхээ дагуу ”цагааныг хараар”, “харыг цагаан” болгон хийж байна” хэмээн тэр өгүүлэв.
“Үндэсний тусгаар тогтнол” гэсэн ойлголт харьцангуй хэмжигдүүн боллоо гэж Оросын ерөнхийлөгч үзэж байна. “Дэлхийн цорын ганц нөлөөний төвдөө хэдий чинээ төвийг сахиснаар хандвал, эрх баригч дэглэмийн хуулийн зөвшөөрөл нь төдий чинээ их байна гэсэн томъёоллыг үнэн хэрэгтээ санал болгосон. Нэг улс, түүний холбоотнууд буюу өөрөөр хэлбэл, хамсаатнууд нь давамгайлсан нөхцөлд “даяарчлалын шийдвэрийг” хайх нь ихэндээ өөрийн жорыг тулгах эрмэлзэл болон хувирч байна. Энэ группын амбиц нь ихээхэн өссөний гэрч нь тэдний далд боловсруулсан хандлагуудыг дэлхийн хамтын нийгэмлэгийн санаа бодол хэмээх тулгалт боллоо” гэж Путин тэмдэглэв.
“Аянгын бурханд заяагдсан бүгд буханд заяагдаагүй” гэсэн зүйр үгийг Путин тайлбарлахдаа Баавгай хэнээс ч асуухгүй гэлээ. ““Аянгын бурханд заяагдсан бүгд буханд заяагдаагүй” гэсэн нэг ийм гайхамшигтай онч үгийг санаж байна уу” Бид тийм томъёололтой санал нийлмээргүй байна. Магадгүй бурхны хишиг буханд заяагдаагүй байж болох харин баавгай хэнээс ч зөвшөөрөл асуухгүй” гэж тэр хэлээд “Баавгай бол манайд тайгын эзэн гэгдэнэ. Тэр өөр нэг цаг уурын бүсэд очих гээгүй байна. Тэгэх нь ч түүнд тааламжтай байхгүй. Гэхдээ тэрээр өөрийн тайгаа хэнд ч өгөхгүй” гэж Путин нэмэрлэв.
Сануулахад “Валдай” клубын төгсгөлийн хуралдаан ”Дэлхийн эмх журам: Шинэ журам журамгүй тоглоом уу?” гэсэн сэдэвтэй байв. Оросын болон гадаадын шинжээчдын уулзалтад зориулсан мэтгэлзээний энэ талбарт Путин байнга оролцдог уламжлалтай. Энэ удаагийн цугларалтад 109 шинжээчид оролцож байгаагийн 65 нь дэлхийн 25 орноос иржээ. Зочидынх нь дунд нэртэй улстөрчид багтсан байна. Тэдний дунд Францын ерөнхий сайд асан Доминик де Вильпен, Австрийн холбооны канцлер асан Вольфганг Шюссель нар байлаа.
Нударга зөрүүлэхгүй байцгаая
“Онцгой байхаар зүтгэх нь эсрэг үйлдэл, хариуг зайлшгүй гарган эсрэг үр дүнд хүргэнэ. Өөрийн загварыг тулган, нэг талын шахалт үзүүлэх нь шууд л эсрэг үр дүнтэй. Сөргөлдөөнийг зохицуулахын оронд түүнийг дэвэргэх. Тусгаар тогтносон тогтвортой улс оронд эмх замбраагүй байдал бий болжээ. Ардчиллын оронд цагаандаа гарсан неонацистуудаас исламын радикалуудыг хүртлэх нилээдгүй сэжигтэй нөхдийг дэмжих эсрэг үр дүн гаргаж байна” гэдгийг Путин санууллаа.
Өмнөх туршлагаасаа аваад үзсэн ч дэлхийн практикт ийм явдал бий гэнэ. ““Нөгөө л малтуур дээрээ гишгэчих юм” гэдэг шигээр манай түншүүд алхам алхамаар алдаагаа давтаад байдгийг би гайхаад барахгүй юм. Тухайн цагтаа тэд Зөвлөлт Холбоот улстай тэмцэх зорилгоор исламын хэт даврагч хөдөлгөөнүүдийг ивээн тэтгэсэн нь Афганистанд хатуужжээ. Тэднээс “Талибан”, “Аль-Каида” үүссэн юм. Барууны оролцоо нь Ливийг салан бутаргах эрмэгт авчирч террористуудын туршилтын талбай болголоо. Зөвхөн Египетийн өнөөгийн удирдлагын эр зориг, ухаалаг хандлага нь арабын хэт даврагчдыг даврах, эмх замбараагүй байдал үүсэхээс таслан зогсоож чадсан юм” гэж Путин хэлэв. Тэрээр террорист бүлэглэлүүдийн санхүүжилтын онцлогыг хэлэлээ. Олон улсын хүчин Афганистанд байхад үйлдвэрлэл нь ямар нэгэн хувиар биш хэд дахин өссөн мансууруулах бодисны хууль бус наймаагаар хөгжиж, терористууд түүгээр нь угжуулж байгааг тэр ярив. Мөн нефть нь бас нэг саалийн үнээ болж буйг анхааруулжээ. “Тэд хяналтын нутагтаа нефть олборлож, тээвэрлэн, хямд үнээр худалдаж байна. Хэн нэгэн нь түүнийг худалдан авч дамлан зарахдаа террористуудыг санхүүжүүлж байна, эрт орой хэзээ нэгэн цагт нутагт нь орж ирэн үхэл дагуулна гэдгийг бодохгүй байна” гэж Путин өгүүлэв.
“Хариуцлагатай хүчний шинэ даяарчлалын зөвшилцөөн дэлхийд хэрэгтэй” гэж Путин хэлээд улс төрийн эр зориг байвал бид олон улсын болон бүс нутгийн институтуудын системийн үр дүнг сэргээж чадна гэлээ. Тэрээр төв үүрэг нь солих аргагүй НҮБ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага зэргийн ажлыг төгсжүүлэх гэдгийг хэлжээ.
Оросын төлөө бүхнийг хийнэ
Дараа нь Путин танхимтай ярилцлаа. Нэг оролцогч түүнээс “Путин байхгүй бол Орос байхгүй” гэсэн санааг тайлбарлахыг хүсэв.
“Миний хувьд, Орос орон бол миний бүх амьдрал минь юм. Оросгүйгээр би өөрийгөө нэг ч секунд төсөөлж чадахгүй” гэж тэр хэлэв. Францын хаан ХIV Людовик “Франц бол би” гэж хэлснийг тэр дурсаад “мэдээж, буруу үг” гэв. Тэр удам угсаагаа дурсан ХVII зуунаас хойш Москвагаас 120 км-ийн цаана амьдарч “зууны турш л нэгэн сүмд мөргөлөө хийж ирсэн” гэв. Би Оросын газар нутаг, орос түмэнтэй холбоотойгоо мэдэрч байна. Оросоос гадна амьдарч чадахгүй. Харин Орос орон над шиг хүнгүйгээр байх л болно. Орос олон хүнтэй” гэж Путин хариулаад инээж байлаа. Тэгээр тэрээр ерөнхийлөгч байх хугацаандаа Оросын төлөө бүхнийг хийх болно хэмээн амлав.
Хориг арга хэмжээ, нефтийн үнийн динамик байгаа ч Орост нийгмийн бүх амлалтыг биелүүлэх болно гэдгийг тэр хэлэв. Макро эдийн засгийн бодлогыг эрс хувиргахгүйг тэр бас дурьдлаа. Эсэргүүцлийн ажиллагаанд хатуу ханддаггүй. Харин хууль зөрчихийн эсрэг байгаагаа ч Путин хэлээ.
Оросын лидер эрүүл саруул, ард түмний сайн сайхны төлөө байгаа үндсэрхэг үзлийн эсрэг биш гэв. Харин олон үндэстэн ястаны улсыг бусинуулах үндсэрхэг үзлийн шовинизмыг хүлээн авахгүй гэлээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР