ОХУ-ын Радионова “Skate America” Гран-прид түрүүлэв | News.MN

ОХУ-ын Радионова “Skate America” Гран-прид түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2014.10.29-нд нийтлэгдсэн

ОХУ-ын Радионова “Skate America” Гран-прид түрүүлэв

АНУ-ын Чикагод уран гулгалтын “Skate America” Гран-при тэмцээн аравдугаар сарын 24-26-ны өдрүүдэд боллоо. Тус тэмцээн ганцаарчилсан, хос болон бүжгийн хосын төрлүүдээр явагдсан юм.

Тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцсон 12 гулгагчаас энэ оны дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн Японы Тацуки Мачида 269,09 оноогоор түрүүлсэн бол АНУ-ын Жасон Браун(234.17), Канадын Нам Нгуен (232,24) нар мөнгө, хүрэл медаль хүртлээ. "Сочи-2014" олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн Казахстаны Денис Тен дөрөвдүгээр байрт шалгарчээ.

“Skate America” Гран-при тэмцээний аварга, ОХУ-ын Елена Радионова.  15 настай тэрээр сүүлийн хоёр жил дараалан залуучуудын ДАШТ-д түрүүлжээ. 

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОХУ-ын Елена Радионова, Елизавета Туктамышева нар алт, мөнгөн медаль хүртсэн бол АНУ-ын Голд хүрэл дээр буужээ. БНСУ-ын 17 настай залуу уран гулгагч Пак Суён  170.43 онооны үнэлгээ авч, тавдугаар байрт шалгарсан байна.

Тус тэмцээний хосын төрөлд ОХУ-ын Юко Кавагуки, Александр Смирнов нар түрүүлжээ.

Ч.БОЛОР

 

2012 оны өвлийн залуучуудын олимпийн аварга, 17 настай ОХУ-ын Елизавета Туктамышева.

2012 оны залуучуудын өвлийн олимпийн багийн хүрэл медальт, 17 настай БНСУ-ын уран гулгагч Пак Суён.

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

olimpin avarga 2014-10-29 150.129.141.154

adelina sotnikova oroogui yum uu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж