Хоол зүйчдийн 20 жил болж байна | News.MN

Хоол зүйчдийн 20 жил болж байна

Хуучирсан мэдээ: 2014.10.29-нд нийтлэгдсэн

Хоол зүйчдийн 20 жил болж байна

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Шим тэжээл судлалын төвийн 20 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ төв нь Хоол зүйч хэмээх мэргэжил эзэмшүүлдэг бөгөөд хоол шим тэжээлийн боловсрол олгоход чиглэсэн юм. Шим тэжээл, хоол зүйн талын мэдлэг манай нийгэмд төдийлөн хэвшээгүй байсан ч сүүлийн жилүүдэд энэ талын мэдлэг нилээд нэмэгдэж байгаа ажээ. Өнгөрсөн хорин жилийн хугацаанд монголчуудын амьдралын хэвшлийг зөв болгох, эрүүл зөв хооллолтыг сурталчилан таниулах их ажлыг хийхийн зэрэгцээ хоол зүйчдийг эмчилгээний хоол зүйч, сургуулийн хоол зүйч мэтээр мэргэшүүлж иржээ. Эдгээр мэргэшсэн мэргэжилтнүүд нь сургууль, эмнэлэгүүдэд ажилладаг бөгөөд хүмүүсийг өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, өвчилсөн тохиолдолд хоолоор хэрхэн эмчилдэг байна.

Тус төв нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “Үдийн цай” хөтөлбөрт гар бие оролцон ажиллаж нийслэл, аймаг, суманд загвар сургууль хэрэгжүүлэн хүүхдүүдэд шим тэжээлийн боловсрол олгож эхэлжээ. Мөн Боловсрол шинжлэх ухааны яам хажуудаа хоол зүйтэй болж эмнэлэгүүд хоол зүйчтэй хамтран ажиллах нь чухал гэдгийг олйгож эхэлсэн гэдгийг ШУТИС-ийн Үйлдвэрлэл түхнологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг онцолж байлаа. Шим тэжээлийн төв нь анхнаасаа БНСУ-ын WITH төвтэй хамтран ажилласаар иржээ. Харин Солногос улсад хоол зүйч ажилладаггүй газар огт байдаггүй гэдгийг WITH төвийн УЗ-ийн дарга Ий Ир Ён ойн хүндэтгэлийн хуралд оролцох үеэрээ хэлсэн юм. 

Т.ДАРХАН

 

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж