Жон Керри ОХУ-д анхааруулав

Хуучирсан мэдээ: 2014.10.29-нд нийтлэгдсэн

Жон Керри ОХУ-д анхааруулав

 

Донецкийн бүгд найрамдах улсыг тунхагласан салан тусгаарлагчид ирэх ням гаригт /ХI.2/ Киевээс тусдаа бүс нутгийн захирагч, хууль тогтоогчдыг сонгохоор  зэхэж байна. Үүнтэй зэрэгцэн ОХУ-ын зүгээс Донецк, Луганскийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөө мэдэгджээ. Үүний хариуд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ОХУ-д хандан анхааруулга өгсөн байна. Жон Керри ОХУ Украины зүүн хэсгийн салан тусгаарлагчдын сонгуулийг хүлээн зөвшөөрснөөрөө олон улсын гэрээг зөрчинө гэдгийг анхааруулжээ. Мөн ОХУ Украины салан тусгаарлагчдын сонгуулийг дэмжсэнээр тэдний ард Москва байгаа гэдгийг нотлох болно хэмээн мэдэгдсэн байна. Украины Ерөнхийлөгч Пётр Порошенко Донбассын сонгууль бүс нутагт энхийг тогтоох үйл явцыг үгүй хийнэ хэмээн мэдэгджээ.

 

Киевийн Засгийн газрыг хүлээн зөвшөөрөөгүй Украины зүүн хэсэг өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш тусгаар тогтнохоор тэмцэж буй юм. Украины Засгийн газар өнгөрсөн есдүгээр сарын эхээр зүүн хэсгийн салан тусгаарлагчидтай гал зогсоох гэрээ байгуулсан ч хэрэгжилт муутай байна. Украины зүүн хэсэг дэх зөрчил, мөргөлдөөний улмаас өнгөрсөн хугацаанд 3700 хүн амь үрэгджээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж