Хайгуулын тусгай зөвшөөрөл олголтын асуудал сунжирсаар | News.MN

Хайгуулын тусгай зөвшөөрөл олголтын асуудал сунжирсаар

Хуучирсан мэдээ: 2014.10.29-нд нийтлэгдсэн

Хайгуулын тусгай зөвшөөрөл олголтын асуудал сунжирсаар

Ашигт матмалын газар өнөөдөр цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Энэ үеэр хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох бэлтгэл ажлын явцын талаар ярьсан юм.

Дөрвөн жилийн хугацаанд хориглоод байсан хайгуулын лицензийг шинээр олголтыг сэргээхээр хуульчилсан. Энэ дагуу өнгөрсөн сараас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох байсан ч онлайнаар өргөдөл хүлээн авах учир техникийн бэлтгэл ажил хийхээр тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Одоогийн байдлаар цахимаар өргөдөл авах системийг боловсронгуй болгож дуусах  шатандаа байгаа бөгөөд өргөдлийн үйлчилгээний хураамжийг шууд онлайнаар төлөх нөхцлийн бүрдүүлж, арилжааны банкуудын цахим төлбөр тооцооны нэгдсэн сантай холбож буйг Ашигт малтмалын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа хэлсэн юм. Ингэснээр ирэх сараас хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэх өргөдлийг авч эхлэх ажээ. 

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болох талбай нь хууль, тогтоомжоор хориглосон байгалийн дархан цаазат газар, суурьшлын бүс, орон нутгийн хэрэгцээний газрыг оруулалгүйгээр нийт нутаг дэвсгэрийн 19.88 хувь буюу 31.09 сая га талбайг хамрах юм. Өөрөөр хэлбэл, энэ удаад төрөөс зөвхөн заасан талбайд ашигт малтмалын хайгуулын ажил хийхийг албаныхан онцолж буй.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд нийт 2764 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаагаас 1378 нь ашиглалтынх, 1386 нь хайгуулынх ажээ. Энэ нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 7.53 хувийг эзэлж байна.

У.БОЛОР

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

UB IRGEN 2014-10-29 202.180.216.19

ZAXIRGAANY XERGIIN SHVVXIIN SHIIDVEREER XAIGUULYN TUSGAI ZOVSHOOROL OLGOX AJLYG ASHIGT MALTMALYN GAZAR SANAATAIGAAR XOISHLUULJ IRGEDIIG XOXIROOJ BAINA ….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж