17 ширхэг чонын арьс хилээр гаргахыг завджээ

Хуучирсан мэдээ: 2014.10.29-нд нийтлэгдсэн

17 ширхэг чонын арьс хилээр гаргахыг завджээ

БНХАУ-ын иргэн хууль бусаар чонын арьс хилээр гаргахыг завдсан үйлдлийг гаалийн улсын байцаагчид өчигдөр илрүүлсэн талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь Гаалийн газрын ажилтнууд өчигдөр Улаанбаатараас Бээжин чиглэлийн онгоцоор зорчих гэж байсан БНХАУ-ын иргэний ачаа, тээш, цүнх зэргийг эрсдэлд тулгуурлан нарийвчлан шалгажээ. Шалгалтын явцад тусгай зөвшөөрөлгүй 17 ширхэг чонын арьс илэрсэн бөгөөд  гаалийн хяналт шалгалтаас нууцаар хууль зөрчин хилээр нэвтрэхийг завдсан тул энэ хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Б.МИШЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж